Булган аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн боллоо

Булган аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн 2013 оны 04 сарын 19-ны өдөр Булган суманд зохион байгуулагдлаа. Зөвлөлгөөнд Аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, АЗДТГ-ын Нийгмйин хөгжлийн хэлтсийн дарга Г.Буянжаргал, Булган аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяа, АНЭ-ийн дарга Б.Шижирбаатар нарын албаны хүмүүс оролцож, орон нутагт дахь Эрүүл мэндийн байгууллагуудын жилийн ажлын тайлантай танилцлаа. 
Тус зөвлөлгөөнд сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Эмнэлэг, эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Сувилахуйн менежер, нягтлан бодогч, статистикч бага эмч, Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд нийт 140 гаруй төлөөлөгч оролцлоо.
 Булган аймгийн Эрүүл мэндийн газар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж тухайн орон нутгийн Эрүүл мэндийн байгууллага бүрт анхааран ажиллах санал, зөвлөгөөг нэгтгэсэн зөвлөмжийг гардуулан өглөө. 
  
Зөвлөлгөөний үеэр "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил -2012"-д салбараа манлайлан ажилласан Эрүүл мэндийн байгууллагууд, эмч эмнэлгийн ажиллагсадыг шагнаж урамшууллаа.   

"Эмнэлгийн тусламжийн чанарын жил - 2012" -ийн үйл ажиллагааг орон нутагтаа амжилттай зохион байгуулж, салбараа манлайлан ажилласан Эрүүл мэндийн байгууллагууд:
 "Тэргүүн байр" Сэлэнгэ сумын ЭМТ
"ДЭД байр" Дашинчилэн сумын ЭМТ
"Гутгаар байр" Хялганат тосгоны ЭМТ
"Эхэд ээлтэй байгууллага"  Хүндэт өргөмжлөл АНЭ
"Иргэдэд ээлтэй орчин бүрдүүлсэн байгууллага" Баян-Агт сумын ЭМТ
  
Салбарын шилдэг Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд:

 Хутаг-Өндөр сум дундын эмнэлгийн нягтлан бодогч Н.Пэлжир "Хөдөлмөрийн хүндэт медаль" -иар шагнагдлаа.

 АНЭ-ийн дотрын тасгийн эрхлэгч эмч Б.Оюунгэрэл "Аймгийн тэргүүний ажилтан" цол тэмдэг

"Оны шилдэг менежер" Сэлэнгэ сумын ЭМТ-ийн эрхлэгч, эмч Ж.Сэргэлэн
"Оны шилдэг их эмч" АНЭ-ийн төрөх тасгийн их эмч В.Маналжав

"Оны шилдэг сувилагч" АНЭ-ийн хүүхдийн тасгийн сувилагч М.Оюунгэрэл
"Оны шилдэг тусгай мэргэжилтэн" Баян-Агт сумын ЭМТ-ийн Статистикч бага эмч Д.Рэгзэдмаа
"Оны шилдэг нягтлан бодогч" Дашинчилэн сумын ЭМТ-ийн нягтлан бодогч Д.Цэцэгмаа
 
"Оны шилдэг Нийгмийн Эрүүл мэндийн хөтөлбөр зохицуулагч" АНЭ-ийн шүдний тасгийн их эмч Б.Бат-Ундраа
"Алтан чагнуурын эзэн" АНЭ-ийн Халдвартын тасгийн эрхлэгч эмч М.Мягмар
"Оны шилдэг бүтээлч эмч" Хялганат тосгоны ЭМТ-ийн эмч З.Батдэлгэр
"Оны шилдэг эмийн мэргэжилтэн" Дашинчилэн сумын ЭМТ-ийн эм найруулагч Ж.Оюумаа
"Оны шилдэг жолооч" Гурванбулаг сумын ЭМТ-ийн жолооч Н.Соёл-Эрдэнэ
"Оны ш илдэг залуу менежер" Хутаг-Өндөр сум дундын эмнэлгийн эрхлэгч н.Баттулга
"Оны жилдэг сайн дурын ажилтан" Сэлэнгэ сумын ЭМТ-ийн сайн дурын ажилтан Ч.Элбэгзаяа нар тодорч шагналаа гардлаа.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment