Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Эрүүл мэндийн салбарын зарим асуудлуудыг орууллаа

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар  “Шинэ Булган  хөтөлбөр дэх Эрүүл чийрэг Булганчууд  зорилтыг хэрэгжүүлж, эхний 4 сард зохион байгуулсан ажил, 2013 оны зорилт, ажлын төлөвлөгөө”,  “Хавдрын эсрэг хамтдаа үзлэгийн дүн, цаашид авах арга хэмжээ", “Артерийн гепиртензи, чихрийн шинжин хэв шинж-2, хөх, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт хийсэн дүгнэлт, авах арга хэмжээний тухай” сэдвүүдээр асуудлыг хэлэлцүүлж,  2013 онд орон нутагт эрт илрүүлэг үзлэг шинжилгээг зохион байгуулахад шаардагдах төсвийг танилцууллаа.

Засаг даргын зөвлөлийн гишүүдээс халдварт бус өвчнийг эрт  илрүүлэх үзлэг шинжилгээ, дараагийн шатны эмчилгээ, эрүүжүүлэх бодлогод тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэх, төлөвлөгөөнд нэмэлт хэд хэдэн заалт оруулах талаар санал дэвшүүлсэн байна.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТЭС

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment