ДОХ-ын вирүс хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй

    Гадны цахим сайтаар ДОХ-ын вирүс бананаар дамжин халдварласан гэх хуурамч мэдээлэл цацагдаж, тус мэдээллийг Монголын зарим сайт шууд орчуулан тавьсан. Уг мэдээллийн гадаад эх сурвалжаар нь хөөн тодруулга хийсэн ба энэ нь CNN-ий албан ёсны эх сурвалжийн мэдээлэл биш. Төстэй домайн хаяг бүхий сайтаар хуурамч мэдээлэл тарсан байна. 


АНУ-ын CDC /Өвчний хяналт сэргийлэлтийн төв/-ийн мэдээллээр ДОХ-ын вирүс хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй ба уг мэдээлэл нь ор үндэсгүй гэсэн залруулга хийсэн байна.
http://www.politifact.com/punditfact/statements/2017/feb/06/cnnews3com/fake-news-claims-walmart-bananas-have-hiv-virus-ar/ https://www.cdc.gov/hiv/basics/transmission.html
CDC-гийн сурвалжаар:
1) ДОХ-ын халдвар хоол хүнсээр дамжих боломжгүй.
2) Хоол хүнс (жимс)-энд ХДХВирүс агуулагдсан байлаа ч гэсэн агаарт гарах, буцалгах болон хүний биеийн ходоодны хүчилд тэсвэргүй хэмээн дурдсан байна.
Жимсэнд шахсан байж болзошгүй ДОХ-ын вирүсийн талаарх шуугиант, сенсаац уг мэдээ нь анхны тохиолдол биш бөгөөд олон жилийн өмнөөс АНУ-ын хэвлэл мэдээллээр уг сенсаац үе, үе тархдаг байна:  https://www.washingtonpost.com/news/the-intersect/wp/2015/11/13/what-was-fake-on-the-internet-this-week-hiv-blood-in-bananas-and-seaworld-whales-in-plastic-bags/?utm_term=.baf48c0e0681
Тухай бүрт нь холбогдох албаны хүмүүс мэдээллийг няцаадаг.
Энэ гадаадын хуурамч мэдээг Монголын сайтууд өлгөн авч манайд орж ирж буй Хятад жимс гэх мэтээр ор үндэсгүй, сенсаац бүхий мэдээлэл тарааж байгааг анхаарна уу. Мэдээллийн баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье. 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment