Монголын
сувилагчдын нийгэмлэгээс 2006 оноос эхлэн орон даяар спортын
бүсчилсэн тэмцээнийг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулж эхэлсэн бөгөөд төвийн
бүсийн тэмцээн энэ онд Орхон аймагт
зохион байгуулагдлаа.
Төвийн
бүсийн Эрүүл
мэндийн байгууллагуудын сувилагч тусгай мэргэжилтнүүдийн дунд “Хөдөлгөөн - Эрүүл
мэнд - Урт наслалт” сэдэвт биеийн тамир,
чийрэгжүүлэлтийн нэгдсэн арга хэмжээнд Дархан, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай,
Төв аймгийн нийт 150 орчим сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд сагсан
бөмбөг, гар бөмбөг, одон бөмбөг, шатар гэсэн төрлүүдээс гадна Орхон аймгийн
нэрэмжит усан поло тэмцээний төрлөөр оролцлоо.
Тэмцээнд Булган аймгийн
баг тамирчид амжилттай оролцон Ж.Хонгорзул ахлагчтай гар бөмбөгийн баг тамирчид
хүрэл медаль хүртлээ.
No comments:
Post a Comment