Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах нь “ уриан дор 2014 оны 05 сарын 01-ний өдөр Булган суманд зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймаг, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эрхлэгч, нягтлан бодогч, эх баригч бага эмч, эмийн эргэлтийн сангийн эрхлэгч нийт 130 гаруй төлөөлөгч ороцож салбарын хэмжээнд 2013 онд зохион байгуулсан ажлын үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. 


Зөвлөлгөөнд урилгаар Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Г.Төмөрбаатар, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байццаагч Д.Батпүрэв нар оролцож “Эрүүл мэндийн яамнаас эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилд баримтлаж буй бодлого”, “Эрүүл мэндийн салбарт аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2013 онд хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын талаарх мэдээлэл” сэдвүүдээр мэдээлэл хийлээ.

Зөвлөлгөөний үеэр сумдын Засаг дарга нар сум, орон нутагт эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн. 

            Зөвлөгөөний төгсгөлд Эрүүл мэндийн газар, сумын Засаг дарга, Эрүүл мэндийн байгууллагуудын 2014 онд хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулсан.
            2013 оны гурвалсан гэрээний үүргээ хангалттай биелүүлсэн сумдын Засаг дарга нар болон үйл ажиллагааныхаа үр дүнгээр оны шилдэг байгууллага, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдыг шагнаж урамшууллаа. 
Үүнд:
Нэг. Сумын Засаг дарга, Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн газрын хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн сумын Засаг дарга нар: 
Л.Эрдэнэбилэг- Баян-Агт сумын Засаг дарга
М.Бадам- Бүрэгхангай сумын Засаг дарга
Д.Жаргалсайхан- Хутаг-Өндөр сумын Засаг дарга

Хоёр. 2013 оны Хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр эхний 3 байранд шалгарсан Эрүүл мэндийн байгууллагууд:
Тэргүүн байр Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төв
Дэд байр Баян-Агт сумын Эрүүл мэндийн төв
Гутгаар байр Хутаг-Өндөр сумын Сум дундын эмнэлэг








 Гурав. 2013 оны Булган аймгийн Эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтнууд:
“Шилдэг менежер”- Л.Амарсанаа- Баян-Агт сумын ЭМТ-ийн дарга
“Алтан чагнуур”-ын эзэн Д.Жаргалсайхан –Рашаант сумын ЭМТ-ийн их эмч
“Шилдэг эмч”–Х.Энхцэцэг –АНЭ-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмч

“Шилдэг залуу эмч” –Н.Эрдэнэчимэг "Хутаг-Өндөр" Сум дундын эмнэлгийн эмч
“Шилдэг Статистикч бага эмч” –Т.Энхжаргал –Хутаг-Өндөр сумын Сум дундын эмнэлгийн статистикч бага эмч 
“Шилдэг Менежер сувилагч” –Ц.Хатантуул –аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэл сэтгэцийн тасгийн ахлах сувилагч

“Шилдэг сургалтын арга зүйч” –Б.Должинсүрэн –Баян-Агт сумын Эрүүл мэндийн төвийн арга зүйч
“Шилдэг хөтөлбөрийн зохицуулагч” -Г.Дашсүрэн –Хялганат тосгоны Эрүүл мэндийн төвийн арга зүйч
“Шилдэг эмийн эргэлтийн сангийн эрхлэгч” –П.Отгонтуяа /Хишиг-Өндөр сумын Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч/
“Шилдэг сувилагч” –Г.Дэгд /Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч/

“Шилдэг Эрүүл мэндийн ажилтан” –Г.Батцэцэг –аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлчлэгч

 “Шилдэг нягтлан бодогч”- Г.Оюунцэцэг –Эрүүл мэндийн газрын Нягтлан бодогч

Сумын Эрүүл мэндийн төвийн настанд үзүүлэх тусламжийг сайжруулья” үйл ажиллагааг сумандаа амжилттай зохион байгуулсан Хишиг-Өндөр сумын Засаг дарга Д.Зоригт болон орчны эрүүл мэндийг дэмжиж эрүүл орчин бүрдүүлэхэд хамтран ажилласан  Байгаль орчны газрын дарга Л.Гантөмөрт талархал гардууллаа.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment