Эрүүл мэндийн байгууллагуудад дотоод хяналтын тайлан бичих ерөнхий зөвлөмжийг хүргүүлж байна

Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай” хуульд 2010 онд нэмэлт өөрчлөлт орж, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн үйл ажиллагаандаа хяналт тавих дотоод хяналтын тогтолцооны эрх зүйн үндэслэл тавигдсан билээ.
Дотоод хяналтыг нэвтрүүлснээр өөрсдөө зөрчил дутагдлаа илрүүлэх, арилгах, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг бодитойгоор дүгнэж, түүний хэрэгжилтийг сайжруулах арга замыг  тодорхойлох ач холбогдолтой юм.
Эрүүл мэндийн байгууллагуудад дотоод хяналтын тогтолцоо  өмнө нь бүрэн утгаараа хэрэгжиж байгаагүй тул дотоод хяналтын үүрэг, зорилго, ач холбогдлыг ойлгохгүй байх, дотоод хяналтын журам, тайланг зохих түвшинд гаргахгүй байх, мэргэжлийн хяналтын байгууллагад ор нэр цаас төдий хэлбэрээр хүргүүлдэг хандлага нэлээд байна. Иймд дотоод хяналтын тайланг бичих ерөнхий загварыг гаргалаа.

Дотоод хяналтын тайлан бичих ерөнхий загвар
  1. Дотоод хяналт шалгалтын төлөвлөгөө, тухайн улиралд хичнээн хяналт шалгалт явуулахаар төлөвлөсөн, хэдийг хийсэн, хэрэгжилтийн хувь
  2. Хяналт шалгалтанд хэдэн хүн хамрагдсан, ямар хууль тогтоомжийн хэрэгжилтийг ямар албан тушаалтан шалгасан тухай мэдээлэл
  3. Хууль тогтоомж, дүрэм журам, стандартын зөрчлийн талаархи мэдээлэл
  4. Зөрчлийг арилгах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн тухай
  5. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, холбогдох стандартын шаардлагад нийцэж буй байдал
  6. Үйлчилгээний технологийн заавар, аюулгүй ажиллагааны зааврын мөрдөлт
  7. Эрүүл мэндийн байгууллагад хөтлөгдөх ёстой баримт бичгийн хөтлөлт, хадгалалтын байдал
  8. Ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байдал
  9. Байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгддөг хууль дүрэм, журам, стандартыг боловсронгуй болгох талаарх санал 
  10. Бусад байгууллагуудад тавих санал гэх мэт зүйлийг тусгана.
 2014 оны 1 дүгээр улирлын тайланг Хутаг-Өндөр сумын сум дундын эмнэлэг, Бүрэгхангай, Баян-Агт сумын Эрүүл мэндийн төвүүд хугацаандаа ирүүлж, Рашаант, Гурванбулаг сумууд хугацаа хоцроож ирүүлсэн ба  бусад байгууллагууд ирүүлээгүй байна.
Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд дотоод хяналт журмаа хэрэгжүүлэн, тайлангаа улирал бүр Мэргэжлийн хяналтын газарт цаасан  болон цахим хэлбэрээр ирүүлж, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан нийтлэг журмыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна.


Мэргэжлийн хяналтын газар
Улсын ахлах байцаагч Д.Батпүрэв

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment