
ЭМЯ-ны хүсэлтээр 175.000 хүн/тун улирлын томуугийн эсрэг вакциныг
хандивлаж байгаа АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, “Даян дэлхийн
эрүүл мэнд” олон улсын байгууллагын зөвлөх мэргэжилтнүүдтэй уулзалт
хийлээ.
Улирлын томуугийн эсрэг хандивын вакцины эхний ээлж болох 50.000
хүн/тун вакциныг хүлээн авч, Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрсдэлт
бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулж байгаа талаар ярилцлаа.
ЭМЯ-ны зүгээс дараагийн ээлжийн 125.000 хүн/тун вакциныг энэ сард
багтаан ирүүлэхийг хүслээ. Зөвлөх мэргэжилтнүүд хүн амын дундах
эргэлтэд байгаа улирлын томуугийн үүсгэгчийн хэвшинжээс шалтгаалан
вакцин үйлдвэрлэлээс оройтож гарч байгаа талаар тайлбар хийв.
Мөн НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан улирлын томуугийн 45.000 хүн/тун
вакциныг энэ сарын 23-нд хүлээн авч, бага насны хүүхдийг дархлаажуулна.
No comments:
Post a Comment