Өнөөдөр буюу 10-р сарын 18-нд 09-13 цагийн хооронд СХД-ийн Засаг даргын
тамгын газрын иргэний танхимд дүүргийн боловсролын салбарт ажиллагсдад
зориулсан “Ажлын байранд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах үйл
ажиллагаа” сэдвээр сургалт уулзалтыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв
зохион байгуулна.
Тоон мэдээлэл:
Манай улсад сүрьеэгийн тохиолдлын түвшин нийт халдварт өвчний дотор гуравдугаарт, нас баралтын түвшингээр нэгдүгээрт орж байна. Монгол улсад 2016 онд сүрьеэ өвчний 4045 шинэ тохиолдол бүртгэгдэж, 77 хүн нас барж 2015 онтой харьцуулахад нас баралт 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн сүрьеэгийн өвчлөлийг ажил эрхлэлтийн байдалтай холбон судлахад сургуулийн багш нар 6.1 хувь, цэцэрлэгт ажиллагсад 2.3 хувийг тус тус эзэлж байна.

No comments:
Post a Comment