Аймгийн Засаг
даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт төрийн болон төрийн бус
байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр зорилт тусгагдсан. АЗДТГазар,
ЭМГазар, СХХ, аймгийн “Тогооч нарын холбоо”-той хамтран
2016 оны “Аймгийн аварга” шалгаруулах тогооч нарын мэргэжил ур чадварын
тэмцээнийг 12-р сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнийг
аваргыг 4 төрөлөөр шалгаруулж аймгийн
нэгдсэн эмнэлгийн тогооч
М. Амаржаргал зоогийн газар, рестораны төрөлд тэргүүн байр, Сэлэнгэ сумын тогооч Ш. Отгонтуяа эмнэлэг,
сургууль, цэцэрлэгийн хоолны төрөлд 3 дугаар байрыг тус тус эзэлсэн. тэмцээнд
амжилттай оролцсон нийт эрүүл мэндийн салбарын тогооч нартаа баяр хүрье.
No comments:
Post a Comment