Жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх аяны
хүрээнд Аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол
соёл урлагийн газар, Цагдаагийн газар хамтран гэр бүлийн хүчирхийллээс
урьдчилан сэргийлэх, эрэгтэйчүүдийн нийгмийн амьдралд оролцох оролцоо,
манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор “Тэнгэрлэг
эрчүүд- Айлын шүтээн”
уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд албан байгууллага, агентлагийн дарга нарын төлөөлөл 60 дарга аавыг оролцууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт оролцогч аавуудад зориулан ГБХЗХГ, НБХ, ЭМГ, БСУГ-ын мэргэжилтнүүд Эрчүүдийн өнөөгийн байдал, эр хүний эрдэм ухаан жудаг төгөлдөр эр хүн, эрчүүдийн эрүүл мэнд, эрчүүдийн хувцаслалт, гэр бүлийн харилцаа зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, аавуудын тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус уулзалт
хэлэлцүүлгээс:
1. Халамжит хань,хайртай үрсдээ хайр бэлэглэж,аз жаргалтай
гэр бүлийн төлөө аавууд манлайлцгаая.
2. Эрүүл амьдралын зөв дадал хэвшлийг эрхэмлэж,зөв хооллолт,
хөдөлгөөний хомсдолоос сэргийлцгээе.
3. Аавуудаа хүч чадлаа хөгжлийн төлөө зориулцгаая.
4. Монгол эр хүний жудагтай зан чанараас суралцаж, үр хүүхддээ бахархан дууриах хүн
байцгаая.
5. Төрт ёсны түүхэн
уламжлал, монгол ёс заншилаа эрхэмлэн
дээдэлж, монгол удамыг бататган хамгаалцгаая гэсэн уриалга гаргаж нийгэмд
түгээлээ.
Цаашид гэр бүл, жендерт
суурилсан сургалт хэлэлцүүлгүүдийг албан байгууллага, гэр бүлийн гишүүн бүрт
хүргэхээр зорин ажиллахаа ажлын хэсгээг мэдээллээ.
No comments:
Post a Comment