АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО


   “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил–2017” Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж сумын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн удирдах ажилтнууд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын оролцож 2016 онд хэрэгжүүлсэн ажлын үр  дүнг хэлэлцэж 2017 оны ажлаа төлөвлөлөө.

       Манай аймаг Эрүүл мэндийн хөтөч хөтөлбөрийг боловсруулан батлуулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулж, хамтын ажиллагаатай байгууллагын сургалтыг удирдах ажилтнуудад хийлээ.

Мөн 2016 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан Эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтнууд:
“Оны шилдэг менежер”- Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Отгонтуяа
“Оны шилдэг эмч”- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч Б.Сарантуяа
“Оны шилдэг залуу эмч”- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэх тасгийн эрхлэгч эмч Т.Батдорж
“Оны шилдэг сувилагч” - Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч А.Баасанжав
“Оны шилдэг эх баригч” - Хутаг-Өндөр сумын Сум дундын эмнэлгийн Эх баригч Ө.Эрдэнэчимэг
“Оны шилдэг багийн бага эмч”- Бугат сумын Эрүүл мэндийн төвийн Багийн эмч Л.Отгонтөгс
"Оны шилдэг эмийн мэргэжилтэн"- Рашаант сумын Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч С.Оюумаа
“Оны шилдэг үйлчилгээний ажилтан” -Эрүүл мэндийн газрын жолооч Л.Эрдэнэбаатар
“Алтан чагнуурын эзэн”- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн эмч П.Оюун-Эрдэнэ



Print Friendly and PDF

No comments:

Post a Comment