Дэлхийн хүнсний өдөр

World_Food_Day.jpg     Дэлхийн Хүнс Хөдөө Аж ахуйн Байгууллагын мэндэлсэн өдрийг 70 дахь жилдээ өнөөдөр дэлхий нийтээр тэмдэглэж байна. Анх 1979 онд НҮБ-ын ХХААБ-ын гишүүн орнуудын 28 дугаар Нэгдсэн
хуралдаанаар 10 дугаар сарын 16-ныг “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэн дараах зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Үүнд:

1.  Өлсгөлөн, хүнсний хомсдол, хоол тэжээлийн  дутлыг бууруулах нь удаан хугацааны туршид дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудал байхыг бүх нийтэд ойлгуулж,  Засгийн газар, үндэстэн бус нутаг, төрийн бус болон олон улсын байгууллагуудын анхаарлын төвд байлгах
2.  Бүх улс орон ялангуяа жижиг үндэстэнүүдийн хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарах
3.  Шинжлэх ухаан технологийн шинэ арга, ололт амжилтыг хөгжиж буй орнуудын фермер болон ХАА-н жижиг  үйлдвэрлэлд нэвтрүүлэх
4.  Гамшиг, осол үед хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах
5.  Хөдөөгийн хүн амын ядуурлыг бууруулж, амьдралын нөхцлийг сайжруулах
6.  Ой, загас агнуур, хүнс хоол тэжээл, хөдөөг хөгжүүлэхэд хөгжиж буй орнуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах
“Нийгмийн хамгаалал ба хөдөө аж ахуй: Хөдөөгийн ядуурлыг бууруулах нь”
Өнөөдөр дэлхийн 8 хүн тутмын нэг буюу 795 сая хүн (үүнээс 780 саянь хөгжиж буй оронд)хоол хүнсний хомсдолтой(The State of Food Insecurity  in the World:2015, FAO), 25 хүртэлх насны 216 сая өлсгөлөнд нэрвэгдээд байна (2015 Hunger Map, FAO). Жил бүр 19 сая хүүхэд бага жинтэй төрж байна. Учир  нь эмэгтэйчүүдийн 60% нь хоол тэжээлийн  дуталтай  байна. 
Монгол улсын хувьд хоол тэжээлийн дутлын тархалт хоттой харьцуулахад хөдөө, ялангуяа 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн өндөр хувьтай байна. Тухайлбал, бага жинтэй төрөлт 6.9%; 5 хүртэлх насны хүүхдийн дунд тураал 7.3%; өсөлт хоцролт буюу хоол тэжээлийн архаг дутал 16.3%; 2-5 насны хүүхдийн дундцус багадалт 30.7%; өдөрт 4 ба түүнээс олон нэр төрлийн хүнс хэрэглэдэг 6-23 сартай хүүхдийн эзлэх хувь баруун бүсэд 26.1%, хангайн бүсэд 50.0% төвийн бүсэд 63.5% зүүн бүсэд 23.4%; жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд цус багадалт 31.0%-тай байна (“Монголын хүн амын хоол тэжээлийн байдал”үндэсний IV судалгаа, ЭМЯ, НҮБХС, НЭМХ, Дэлхийн зөн Монгол, 2010).
2015 оны Дэлхийн хүнсний өдрийг “Нийгмийн хамгаалал ба хөдөө аж ахуй: Хөдөөгийн ядруулыг бууруулах нь” сэдвийн дор дэлхий нийтээрөнөөдөр тэмдэглэж дараах асуудлуудад анхаарал хандуулж байна.
ü  Нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны эрсдэлийг бууруулах,
ü  Эмзэг, ядуу өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
ü  Хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,
ü  Байгалийн тогтвортой нөөцийг бий болгож нөөцийн тогтвортой байдлыг хангах,
ü  Бага насны хүүхэд, залуучуудын хоол тэжэл, эрүүл мэндийн байдлыг сайжруулах,
ü  Сургуульд хамруулах,
ü  Ажил олголт, ажлын байраар хангах төсөл, хөтөлбөрийг дэмжих.
Итали улсын Засгийн газар “Санхүүжилтийг хүнсэнд” уриалсан бол Франц улс “Хүн бүр аюулгүй тэжээллэг хүнсийг хангалттай хэмжээтэй хэрэглэж, эрүүл, хөдөлмөрийн бүтээмж  өндөртэй амьдрахыг хойч үедээ хүн бүр өвлүүлье!” гэсэн өвөрмөц уриалга гаргаж 5 зорилт дэвшүүлжээ.
1.  Хоёр хүртэлх насны хүүхдийн дундах өсөлт хоцролтыг тэглэх
2.  Бүх жилийн турш хоол хүнсийг 100 хувь хүртээмжтэй байлгах 
3.  Жижиг үйлдвэрлэлийн бүтээмжийг 100 хувь өсгөж, орлогыг нэмэгдүүлэх 
4.  Хүнсний бүх тогтолцоог тогвортой байлгах
5.  Хүнсний хорогдол, хаягдлыг тэглэх
Манай улсын хувьд “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан ХХААЯ,  НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгчийн газархамтран “НИЙГМИЙН ХАМГААЛАЛ БА ХӨДӨӨ АЖ АХУЙ: ХӨДӨӨГИЙН ЯДРУУЛЫГ БУУРУУЛАХ НЬ” нээлттэй хэлэлцүүлэгийг өнөөдөр “Чингис зочид буудал” зохион байгуулсан.  Хэлэлцүүлэгт “Монгол улсад хэрэгжиж буй нийгмийн хамгааллын бодлого, зорилт, зорилт, хэрэгжиж буй үйл ажиллагаа”,  “Малчдын орлогыг нэмэгдүүлэх боломж, эрсдэлийг бууруулах аргууд”, “Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд үзүүлэх санхүүгийн дэмжлэг”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” , “Газар тариалангийн тогтвортой хөгжил”, “Монгол улсын стандартчлалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл” зэргээр сэдвээр төрийн ба төрийн бус болон олон улсын байгууллагууд мэдээлэл хийлээ.
Хөдөөд ядруулыг бууруулах, малчид, тариаланчдын нийгмийн хамгаалал, халамж, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх асуудлыг тэдний хоол хүнсний хүртээмж, хангамж, шимт тэжээллэг байдлыг сайжруулах, ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдийн дундах хоол тэжээлийн дутлыг буруулах асуудалтай уялдуулан хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй, хэмжигдэхуйц байх вмд бүх салбарын оролцоо, дэмжлэг хамтын ажиллагаа нэн чухал юм.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment