"Сүрьеэгийн үндэсний VI зөвлөгөөн”-нд оролцлоо

 2011 оны 3 дугаар сарын сарын 21-22-ны өдрүүдэд “Сүрьеэгийн үндэсний VI зөвлөгөөн” Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус зөвөлгөөнд Булган аймгийн эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, Нэгдсэн эмнэлэгийн Сүрьеэгийн тасгийн их эмч Б.Баасанжаргал нар амжилттай оролцсон байна.
Зөвлөгөөнд Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Аймгийн засаг даргын тамгын газар, Монголын өрхийн эмч нарын холбоо, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, ДЭМБ, Глобаль сан, Дэлхийн зөн Монгол зэрэг байгууллагын нийт 200-аад зочид, төлөөлөгчид оролцов. Зөвлөгөөн нь  дэлхий дахинаа сэргэн тархаж буй халдварт өвчний тоонд зүй ёсоор багтаж, улс орнуудын хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа сүрьеэ өвчний тархалт, өвчлөл, нас баралтыг бууруулахад салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлж, сүрьеэ өвчний хяналтыг шинэ шатанд гаргах  зорилготой байлаа. Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд С. Ламбаа “Сүрьеэгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, олсон ололт амжилт, цаашид анхаарвал зохих асуудлын талаар илтгэл тавилаа. Мөн зөвлөгөөнд сүрьеэтэй тэмцэх сэргийлэх чиглэлээр идэвхи зүтгэл гарган ажилласан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Дорнод аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, энэ чиглэлээр хамтран ажиллагч Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, “Энэрэл” эмнэлгийн сүрьеэгийн эмч У.Лувсанбүд, Хорихын нэгдсэн эмнэлгийн лаборант Д.Цэрэндулам нарт “ Өргөмжлөл” гардуулав Зөвлөгөөнөөр сүрьеэ өвчний дэлхий дахины байдал, цэргийн албан хаагчид болон хорих ангид ял эдлэгсдийн дундах сүрьеэгийн өвчлөлийн байдал, сүрьеэтэй өвчтөнүүдэд үзүүлэх нийгмийн халамж, дэмжлэг зэрэг илтгэлүүдийг хэлэлцэж  цаашид сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар харилцан санал бодлоо солилцов. Зөвлөгөөнд оролцогчдоос сүрьеэгийн тусламж үйлчилгээний  чанар хүртээмжийг сайжруулах талаар цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаархи зөвлөмжийг гаргав.

Зөвлөлгөөнд тавигдсан илтгэлүүдийг ЭНД дарж татаж авна уу

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment