Эм хангамжийн байгууллагын шилдгүүд "Алтангадас" одонгоор шагнууллаа

Эм хангамжийн байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан тухайн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан,  эм зүйчийн ёс зүйг дээдлэн, орон нутгийн хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг чанарын баталгаатай эмээр найдвартай ханган, хөдөө орон нутгийн эм хангамжийн чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь  үнэлж "Монос” эм ханган нийлүүлэх салбарт захирал Ё.Хандсүрэн, "Булган ам хангамж" ХХК-ийн захирал А.Оюунгэрэл нарыг төрийн дээд шагнал "Алтангадас" одонгоор шагнасан байна. 

Шагналыг Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан болон бусад албаны хүмүүс гардуулан өглөө.


  • Ё.Хандсүрэн  1958 онд төрсөн. 1965-1975 онд ЕБС,  1975-1981 онд АУДэС-ийг Эм зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1983-1984 онд Сүхбаатар аймгийн ЭСУЦ конторт эм шалгагч, олгогч, 1984-1986 онд Булган аймгийн Үнэ чанар стандартын газар  инженер, 1986-1993 онд Булган аймгийн ЭСУ конторт химич, 1993-1997 онд Булган аймгийн УЗН-ийн дарга, 1997оноос  хувийн хэвшлийн “Таван-Од” эмийн сангийн эрхлэгч, 2002 оноос одоог хүртэл аймгийн “Монос” эм ханган нийлүүлэх салбарт захирлаар ажиллаж байна.
  • Ё.Хандсүрэн нь эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй 30 жил ажиллах хугацаандаа  иргэд, эмнэлгийн байгууллагыг улсын  бүртгэлд бүртгэгдсэн чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангахын тулд өөрийн мэдлэг чадвар, оюун ухаанаа дайчлан, эмчилгээнд нэвтэрч байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг таниулах талаар онцгой анхаарч ажиллаж байна.
  • Жил бүр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж,  “С” аминдэм, “Нийлмэл аминдэм” төслийг санхүүжүүлэн, Булган сумын цэцэрлэг, ясли, халамжийн төвийн 1000 гаруй хүүхэд, 4 багийн 150 өндөр настанг витаминжуулах ажлыг уламжлал болгон явуулж байна.
  • Байгууллага хамт олон нь  ажил үйлсээрээ шалгарч 2004 онд Моносфарм трейд ХХК-ний “Шилдэг хамт олон” аймгийн “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”, 2005 онд аймгийн “Найдвартай татвар төлөгч” өргөмжлөл, Актависын орон нутгийн “Шилдэг борлуулагч байгууллага”-аар, 2007 онд “Оны шилдэг байгууллага”, 2005, 2009 онд “Оны шилдэг үйлчилгээтэй байгууллага”, 2011 онд “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсан хамт олон”-оор  тус тус шалгарсан байна.
  •  Ё.Хандсүрэнгийн идэвх санаачлага, хичээл зүтгэлийг үнэлж,  аймгийн “Шилдэг захирал эмэгтэй” ,   Моносфарам трейд ХХК-ний “Шилдэг эзэн” өргөмжлөл, АОЭХ-ны “Хүндэт тэмдэг”, “Тэргүүний халамжлан хүмүүжүүлэгч” тэмдэг,  Монголын эм зүйн холбооны “Эм үйлдвэрлэл хангамжийн тэргүүний ажилтан” цол, “Эм хангамжийн 80 жилийн ойн” медаль, Аймгийн “Тэргүүний ажилтан”, “Эмнэлгийн тэргүүний ажилтан”  цол, тэмдэгээр тус тус шагнагдсан.
  • А.Оюунгэрэл нь 1959 онд төрсөн. 1982 онд  Анагаах ухааны дээд сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1982-1985 он хүртэл Эмнэлгийн эмийн сангийн эрхлэгч, 1985-2005 хүртэл Эмийн мэдээлэл сурталчилгааны байцаагч, эмийн сангийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байсан ба 2005 оны Булган эм хангамж ХХК-ний захирлын ажлыг хийж байна.
  • Эм хангамжийн байгууллагад тасралтгүй  31 æèë àæèëëàñàí.
  • А.Оюунгэрэл   нь 1984 онд Эмийн технологич, 1986 онд Эм зүйн зохион байгуулалт,1990 онд Эмийн мэдээллийн, 2000 онд Улаан-Үд хотод эмийн технологич, 2002 онд эмийн чанарын хяналт зэрэг курст суралцаж мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн.
  • А.Оюунгэрэлийн удирдаж буй байгууллага үйл ажиллагаагаараа 2010 онд салбартаа эхний гуравдугаар байрт шалгарч гадаад улсад аялах эрхийн бичгээр шагнагдаж БНХАУ-д байгуулага хамт олноороо аялсан.
  • А.Оюунгэрэлийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж   ЭМЯ-ны “Хүндэт жуух” бичгээр,   Монголын эмэгтэйчүүдийн академийн “Шилдэг удирдагч”,   Эм үйлдвэрлэл хангамжийн “Тэргүүний ажилтан”,   “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Эм хангамжийн байгууллагын 80 жил”, “Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн” медаль,   Аймгийн “Тэргүүний ажилтан”  цол тэмдгээр тус тус шагнагдаж, 2011 онд салбарын шилдэг “Эм зүйч”-ээр шалгарсан байна.
Эрүүл мэндийн салбарт хийж бүтээсэн ажлаа үнэлүүлж, төрийн дээд одон медалиар шагнагдсан Ё.Хандсүрэн, А.Оюунгэрэлт нартаа салбарын нийт төрийн албан хаагчдынхаа өмнөөс халуун талархал илэрхийлж, цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөе 

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment