Булган аймгийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийлээ


Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу 2010 оны 8 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Булган аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэгт Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга С.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа.
 Эрүүл мэндийн газрын удирдлага, бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн хангамж, ёс зүйн салбар хорооны үйл ажиллагаа, нийгмийн эрүүл мэнд,  эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр хийж буй ажлууд, санхүүгийн үйл ажиллагаа, Сайн дурын зөвлөгөө, шинжилгээний төв, сүрьеэгийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.


Тус Эрүүл мэндийн газар Байгууллагын дотоод журам, Эрүүл мэндийн газрын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг ажилд шинээр сонгон шалгаруулж авах журам, Ёс зүйн салбар хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам зэргийг шинэчлэн боловсруулж баталсан байна.          

Булган аймгийн түвшинд Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг тэмжих таатай орчин бүрдүүлэх зорилгоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 05/03 дугаар тогтоолоор 2010 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлан, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн нээлтийн үйл ажиллагааг 17 сум зохион байгуулж, иргэдийн дунд мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлуудыг хийжээ. Жилийн ажлын хүрээнд “Нэрэмжит сарын ажил” болзолт уралдаан зарлаж, нэрэмжит сарын аяны аялах дэвтэр ажиллуулж хэвшсэн байна. “Осол, гэмтлээс сэргийлье”, “Зөв хооллолт, зохистой хөдөлгөөн”, “Архидалттай тэмцье”, “Дам тамхидалтаас сэргийлье”, “Цэвэр орчин-Эрүүл мэнд”, “Хөдөлгөөн-эрүүл мэнд”, “Эмийн зохистой хэрэглээ” нэрэмжит сарын ажлуудыг зохион байгуулж, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байна. 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment