Зөөврийн усны худагт ариутгал халдваргүйжүүлэг хийлээ.

Булган аймгийн Эрүүл мэндийн Газраас "Булган мээж" ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу ариутгал халдваргүйжүүлгийн баг томилогдон 1,3,4,5,7,8,9,10 дугаар усан сан, 1 усны машинд ариутгал халдваргүйтгэлийг 10 сарын 4-5-ны өдрүүдэд хийлээ.

Ариутга халдваргүйтгэлийг хийхдээ стандартын дагуу усан сангийн дотор талыг гипохлорид кальцийн уусмалаар хусан, сойздон угааж, усан сангийн ус түгээгч нарт усан санг халдваргүйтгэх талаар зөвлөгөө өгч ажиллаа. Ариутгал халдваргүйтгэл хийх явцад 3,7 дугаар усан сан зэврэлт ихтэй, усан санг сард 1 удаа угаадаг боловч угаалгын бодис, шүүр шаардлага хангахгүй богино ихтэй сойз, усан сан гэрэлтүүлэг хангалтгүй, усан сангийн шатгүй зэрэг дутагдлууд байна.


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment