ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс бүх аймаг, дүүрэгт “Toyota Landcruiser” машин гардуулав

Монголын Мянганы  сорилтын сангийн Эрүүл  мэндийн төслийн хүрээнд 21 аймгийн Эрүүл Мэндийн Газарт “Toyota Landcruiser” маркийн автомашин, аймаг дүүргийн эмнэлгүүдэд сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж гардуулах ёслолын ажиллагаа 2010 оны 12-р сарын 22-ны өдөр  Сүхбаатарын талбайд  болов.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд, ЗГХЭГ-ын дарга Хүрэлбаатар, Монгол улсын Эрүүл мэндийн Сайд С.Ламбаа, Дэд Сайд Ж.Цолмон, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, 21 аймаг, Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нар, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал С.Баярбаатар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч  Роберт Рийд,  Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл Мэндийн төслийн захирал А.Мөнхтайван, ММСС-гийн Оролцогч талуудын хорооны дарга, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Туяа, аймгуудын Эрүүл Мэндийн Газар, дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлийн дарга нар зэрэг албаны хүмүүс оролцов.
Ёслолын ажиллагааны үеэр нийт 21 аймгийн Эрүүл Мэндийн Газар болон Нийслэлийн дүүргүүдийн Эрүүл Мэндийн Нэгдлийн дарга нарт “Тоyota Landcruiser” автомашины түлхүүр болон, сургалтын өрөөг иж бүрэн тохижуулж өгсөн хаяг, дурсгалын пайзын хамт гардуулан өглөө.
Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс 21 аймгийн дүүргийн Эрүүл Мэндийн Газарт гардуулан өгч байгаа  энэхүү “Toyota Landcruiser” маркийн автомашин нь уулын болон бартаат замыг туулахад тусгайлан зориулж тоноглогдсон 2011 оны цоо шинэ загварын автомашинууд юм.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч нарын 2007 оны 10-р сарын 22-ны өдөр “Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах” зорилгоор 285 сая ам. долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын гэрээний заалт, бодит ажлын үр дүн  манай  улс орон даяар тухайлбал,  хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн салбарыг дэмжих чиглэлээр амжилттай хэрэгжиж байгаагийн нэг тод жишээ нь өнөөдрийн энэ ёслолын ажиллагаанаас харагдаж байна.
Лавлах утас:  7012-1024,  9902-9228  Email: batjargal@mca.mnЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ,  Website: www.mca.mn

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment