Эрүүл мэндийн салбарын 2010 оны шилдэгүүд


Эрүүл мэндийн салбарын “2010 оны шилдэгүүд”-ийг шалгаруулах тухай Эрүүл мэндийн сайдын 2010 оны 453 тоот тушаал гарч, оны шилдэгүүд 2010 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болсон Эрүүл мэндийн яамны сүлд модны наадмын үеэр шагналаа гардан авлаа. Доорхи нэр бүхий 10 хүнийг 9 төрлөөр шалгаруулан шилдгээр тодруулсан байна.



1.    “Оны шилдэг эрүүл мэндийн төрийн түшмэл” - Чимэдцэрэнгийн Мөнхдэлгэр, Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга
2.    “Оны шилдэг эмч” - Гүндсамбын Пүрэвдорж,
Хавдар судлалын үндэсний төвийн хүзүү толгойн мэс заслын эмч
“Оны шилдэг эмч” - Ундрахын Цогзолмаа, Завхан аймгийн Сонгино сумын эмнэлгийн эрхлэгч
3.    “Оны шилдэг эм зүйч” - Тэгшээгийн Отгонбилэг,
П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн эм зүйч
4.    “Оны шилдэг сувилагч” - Чулууны Баярмаа,
Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн тасгийн сувилагч
5.     “Оны шилдэг нийгмийн эрүүл мэндийн ажилтан” - Баттогтохын Энхтүвшин, Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын халдвар судлагч бага эмч
6.    “Оны шилдэг эрүүл мэндийн менежер” - Аюушийн Цогцэцэг,
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал
7.    “Оны шилдэг анагаахын судлаач” - Батмөнхийн Эрдэнэбулган,
ЭМШУИС-ийн Анагаах ухааны сургуулийн хавдар судлалын тэнхмийн багш
8.    “Оны шилдэг анагаахын багш” - Рэнбатын Цэрэнлхагва,
ЭМШУИС-ийн Эм зүйн сургуулийн Эм зүйн албаны зохион байгуулалт, эмийн технологийн тэнхмийн багш
9.    “Оны шилдэг анагаахын оюутан” - Бэхбатын Тэмүүлэн,
ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн сувилахуйн 4 дүгээр дамжааны оюутан

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment