"Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн үйл ажиллагааны тайлангийн хурал зохион байгуулагдлаа.

"Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн үйл ажиллагааны тайлангийн хурал 2011 оны 1 сарын 24-нд зохион байгуулагдлаа.
Хурлын үйл ажиллагаанд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, хүн эмнэлгийн салбарын эрхлэгчид, Булган сумын ард иргэд оролцлоо.
2010 онд Эрүүл мэндийг дэмжигч сумаарСэлэнгэ, Орхон, Булган, Гурванбулаг сумдууд: Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар Онцгой байдлын газар, Тэшиг сумын хилийн цэргийн 0286 дугаар анги, "ЭБЦТШ"ТӨХК-ний Булганы салбар тус тус шалгарлаа.
Хурлын үеэр Аймгийн Засаг дарга: Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийг  2010 оноор дуусгал болголгүй 2011 онд мөн үргэлжлүүлэн хийх тул иргэд, хөдөлмөрчдийг идэвх санаачлагатай оролцохыг уриаллаа.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment