Эх орончдын өдөр


1915 онд Монгол, Орос, Хятад гурван улс хэлэлцээр хийж Ар монгол Хятадын автономит болсон тухай түүхийн шаргал хуудаснаа тодоор тэмдэглэн үлдээсэн байдаг. Харин үүнээс хэдэн жилийн дараа буюу 1919 онд Хятадын цэрэг Монголыг эзлэн авч, автономит засаглалыг түлхэн унагаж Хятадын цэргийн эзэгнэл улс орныг нөмрөн авсан байна. Иймэрхүү байдалтайгаар Монгол улс 1911 оны үндэсний хувьсгалаар тусгаар тогтнолоо олж чадаагүй байна. Харин тэр үед Монголын хэсэг эх оронч баатарлаг хүмүүс Сүхбаатар жанжны удирдаж зохион байгуулсан Ардын журамт цэргийн хүчээр 1921 онд гадаадын цэргийн эзэгнэлээс улс орноо чөлөөлж, засаг төрөө байгуулж, Монгол орноо тусгаар улс болгож, өдий зэрэгт хүргэсэн тухай түүхийн сурвалж бичигт эрдэмтэд тэмдэглэн үлдээжээ. Өөрөөр хэлбэл Монголын төр засаг унаж тал бүрээс цөмрөн орж ирсэн гадаадын цэргийн хүч түйвээж , ард олон амьдран оршиход нэн бэрх болсон үед Монголын хэсэг эх орончдын хүчин чармайлтаар 2 нууц бүлгэм Нийслэл хүрээнд байгуулагджээ. Монгол түмэн нэртэй нууц бүлгэм 1921 оны 6 сарын 25-нд хуралдаж Монгол ардын Нам хэмээх байгууллагад нэгджээ. Чухам энэ үед Сүхбаатар жанжнаар удирдуулсан цэргийн хүч гадаадын хүчийг тас цохин Ардын хувьсгалыг мандуулсан байна. Үүний дараа ардын шинэ засгийн газар байгуулж 1924 онд Хэмжээт эрхт хаанаар өргөмжлөгдсөн Богджавзандамба хутагтыг таалал төгссөний дараа УИХ-аар анхны үндсэн хуулийг баталж БНМАУ-ыг зарлан тунхаглажээ. Баатарлаг эх оронч хөвгүүдийн хөлс цусаар бий болсон энэ баярыг Эх орончдын баяр болгон бид тэмдэглэж заншсан. Ардын хувьсгалын энэ түүхт өдрөөр агуу цэргийн жанжины шинэхэн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, эзэн хаан Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, үе үеийн шилдэг эх орончдыг нэрлэх юм байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment