Та эрүүл байхыг хүсвэл доод тал нь 30 минут, түүнээс
дээш хугацаанд дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөнийг долоо хоногт гурваас
доошгүй удаа хийх, эсвэл өдөрт 10000 алхам явган явж хэвшээрэй.
Тогтмол дасгал хийх
нь бие махбодь, оюун ухааны аль алинд нь ашигтай. Дасгал нь зүрхний үйл
ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, булчинг чангаруулж, таргалалтыг
багасгах, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Сэтгэлзүйн хувьд бухимдал багасаж, сэтгэл санаа тайвширдаг.
- Дасгал хөдөлгөөний үр дүнд эд эс хүчилтөрөгчөөр баяжин, бодисын солилцоо сайжирч, цусны эргэлт идэвхжин, булчин чанга, уян хатан, хүч чадалтай, үе мөчний хөдөлгөөн чөлөөтэй болно. Мөн хоолны дуршил нэмэгдэх, өдрийн ажил, амьдралын ядаргааг арилгах, нойр гүн болох, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжрах, мэс заслын шарх амархан эдгэх гэх мэт маш олон сайн талтай.
- Бодисын солилцоо 30 наснаас хойш 10 жил тутамд 10 хувиар буурч, 35 наснаас мэдрэлийн эс өдөрт 10-13 мянган ширхгээр үхдэг. Харин 100 м/мин хурдтай гурван км явган явахад бодисын солилцоо 3-4 дахин нэмэгдэж, мэдрэлийн эсийн хорогдол гурав дахин багасдаг.
- Нэг өдөр сонин уншихгүй бол соёлоос 1000 өдөр хоцрохтой адил нэг өдөр дасгал хийхгүй бол нэг өдрөөр хөгширнө.
- Эрүүл мэндээ хамгаалах, бэхжүүлэх, ажиллах хүч чадвараа тогтмол хадгалах найдвартай арга бол системтэйгээр, аажим, тогтмол биеийн тамираар хичээллэх явдал юм.
- Бухимдал, ажил амьдралын ачааллын үед дасгал хөдөлгөөнөөр хичээллэхэд сэтгэл санааг тайвшруулж, бодисын солилцоог идэвхжүүлж, адреналины түвшинг тэнцвэржүүлдэг.
Дасгалын ач холбогдол
Бие махбодийн үйл ажиллагааг сайжруулах:
- Яс шөрмөсийг чангаруулж, бат бөх болгоно.
- Булчингийн хүч, тэсвэрийг сайжруулна.
- Булчин, үе мөчийг уян болгоно.
- Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна.
- Мэдрэл сэтгэцийн үйл ажиллагааг сайжруулна.
- Гэмтэхээс сэргийлнэ.
- Хүч тэнхээтэй, энергитэй болно.
Эрүүл мэндийг сайжруулах:
- Цусны даралтыг багасгана.
- Уушиг, зүрхний үйл ажиллагаа сайжирна.
- Дархлал сайжирна.
- Биеийн эсэргүүцэл нэмэгдэнэ.
- Таргалахаас сэргийлнэ.
- Нурууны өвчин багасна.
- Өөрийн имиджийг сайжруулна.
- Оюун ухааны чадамжийг дээшлүүлнэ.
- Бухимдлыг багасгаж, сэтгэл гутралаас гаргана.
- Сэргэлэн, гавшгай болгоно.
- Сайн, бат бэх нойрсоно.
- Нийгмийн идэвхи сайжирна.
No comments:
Post a Comment