Тамхигүй эрүүл мэндийн байгууллага төслийн уралдаан

Эрүүл мэндийн салбарт 2011 оныг Нийгмийн эрүүл мэнд, Нийтийн биеийн тамирыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан “ТАМХИГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА” сэдэвт төсөл бичих уралдаан зарлаж байна.

Уралдааны зорилго: 
“Тамхигүй эрүүл мэндийн байгууллага” загвар эмнэлэг бий болгож, тухайн байгууллагын эмч, эмнэлгийн ажилчдад эрүүл ажиллах орчин бүрдүүлэн, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд эрүүл мэндийн байгууллагуудын манлайллыг нэмэгдүүлэх.
Уралдааны хамрах хүрээ:  
Уралдаанд төв, орон нутгийн бүх шатлалын эмнэлгүүд оролцох боломжтой.

Уралдааны үйл ажиллагааны чиглэл: 
 Уралдаанд оролцох байгууллагуудын төслийг 2011 оны 05 дугаар сарын 13-ны Баасан гарагийн 17.00 цаг хүртэл ЗГХА-ЭМГ-ийн төв байранд Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн мэргэжилтнүүд хүлээн авч тусгай комисс шалгаруулна. 

Уралдаанд шалгарсан байгууллагуудтай “Дэлхий нийтээр тамхи татахгүй өдөр” буюу  2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулан, төслийн санхүүжилт болох 1 000 000 - 3 000 000 төгрөгийг олгоно. 

Гэрээ байгуулсан байгууллагууд төслийн үйл ажиллагааг 2011 оны 06 сарын 01-нээс 10 сарын 01-ны хооронд хэрэгжүүлнэ. Үйл ажиллагааны үнэлгээг 10 сарын 15-наас 11 сарын 15-ны хооронд ЗГХА-ЭМГ хийнэ. Уралдаанд шалгараагүй төсөл ЗГХА-ЭМГ-ын өмч болно.

Уралдааны материал бүрдүүлэлт:
1. Уралдаанд оруулах төслийг Эрүүл мэндийн сайдын 2010 оны 04 сарын 09-ны 117 тоот тушаал Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжилт хүсэх төсөл бичих загвараар бичиж ирүүлнэ. /уг тушаалыг www.doh.gov.mn сайтад байрлуулсан байгаа/
2. Уралдаанд ирүүлэх төсөлд дараахь үйл ажиллагааны чиглэлээс сонгон тусгаж болно.
· Ажиллагсадын тамхины хэрэглээний байдлыг тодорхойлох үнэлгээ судалгаа хийж шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх
· Тамхины хор хөнөөл, дам тамхидалтаас сэргийлэх, тамхигүй орчин бүрдүүлэхийн ач холбогдлын талаар үйлчлүүлэгчид болон нийт ажиллагсдад сургалт, сурталчилгаа явуулах
· Байгууллагыг тамхигүй орчин болгоход чиглэсэн дүрэм, журам гаргаж хэрэгжүүлэх

· Эрүүл мэндийн байгууллагыг 100% тамхигүй орчин болгоход хамт олон, үйлчлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх

Жич: Тоног төхөөрөмж худалдан авах, өрөө тасалгаа тохижуулах, хувь хүнийг урамшуулах үйл ажиллагааг дэмжихгүй.

Уралдааны талаар тодруулах зүйл байвал дараах хаягаар холбоо барьж болно.
Улаанбаатар хот Энхтайвны гудамж 13В Монгол улс 210648
 
ЗГХА-Эрүүл мэндийн газар Эрүүл мэндийг дэмжих хэлтэс Утас: 70110893

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment