ММСС–гийн Эрүүл мэндийн төслөөс тэтгэлгийн хөтөлбөрийн төсөл шалгаруулах гуравдахь
удаагийн уралдааныг Эрүүл ажлын байр, амьдрах орчин бий болгох чиглэлээр зарлаж байна. Хүн
амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг ажил, сургууль, амьдран суудаг орчноо халдварт бус өвчнөөс
сэргийлэх, эрт илрүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийг дэмжигч орчин байхаар зохион
байгуулж, үйл ажиллагаа хэрэгжүүлэх зорилготой төслүүдийг сонгон шалгаруулж,
тэтгэлэг олгоно.
___________________________________________________________________________
ММСС-ГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСЛИЙН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ ЭРҮҮЛ
АЖЛЫН БАЙР, АМЬДРАХ ОРЧИН БИЙ БОЛГОХ ТӨСЛИЙН САНАЛАА ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
Тэтгэлгийн хөтөлбөрт хамрагдах төслийн чиглэл:
Цусны даралт
ихсэлт, зүрхний шигдээс, тархины цус харвалт, чихрийн шижин, умайн хүзүүний
болон хөхний хорт хавдар үүсэхэд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс
шалтгаалсан өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд хамт олон, ажиллагсдынхаа
эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, эрүүл ажлын байрны бодлого
боловсруулах, ажилчдынхаа мэдлэг, хандлага, дадалд нөлөөлөхүйц үйл ажиллагааг
цогцоор хэрэгжүүлэн, тогтвортой байдлыг
хангахад чиглэсэн байвал зохино.
Тэтгэлгийн хөтөлбөрийн хамрах хүрээ:
Тэтгэлэгт
хөтөлбөрт халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх эрүүл мэндийг
дэмжигч орчин (ажлын байр, сургууль, эмнэлэг, амьдрах орчин) бий болгох албан
байгууллага, үйлдвэр, аж ахуйн газар, ерөнхий боловсролын болон их, дээд
сургууль, коллеж, эмнэлэг, сум, аймаг, хот, дүүргийн захиргааны байгууллагууд хамрагдах
боломжтой.
Төсөл хэрэгжүүлснээр хүрэх үр дүн
Удирдлагын түвшинд эрүүл мэндийг
дэмжих чиглэлээр үүрэг хариуцлага хүлээж, бодлого боловсруулан хэрэгжүүлдэг,
ажиллагсдадаа төдийгүй, тухайн байгууллагаар үйлчлүүлэгчдэд ээлтэй эрүүл
мэндийг дэмжих орчин бүрдүүлэн, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг
байгууллага, амьдрах орчны тоог олшруулах, хүрээг тэлэх
Төсөлд тавигдах шаардлага:
1. Ерөнхий
шаардлага
·
ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн үйл ажиллагаа, зорилго,
зорилтын хүрээнд төслийг хэрэгжүүлэх
·
Төсөл нь өргөдлийн маягтад тавигдсан шаардлагуудыг
хангасан байх
·
ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс авсан өмнөх төслөө бүрэн
хэрэгжүүлж дууссан байх
·
Санал болгож буй үйл ажиллагаа, хөтөлбөр нь тасралтгүй
үргэлжлэх нөхцөлийг хангасан байх (үнэлгээ хийх, тэргүүлэх чиглэлийг
тодорхойлох, төлөвлөх, хянах, хэрэгжүүлэх, үнэлэх г.м.)
·
Эрүүл мэндийг дэмжигч байгууллага болох талаар удирдлагын хүрээнд үүрэг, хариуцлага хүлээсэн
байх
·
Архи, тамхигүй орчин бүрдүүлэх
·
Төсөл нь аливаа асуудлуудыг шийдвэрлэх иж бүрэн арга,
аргачлалтай байх
·
Санал болгож буй үйл ажиллагаань эмзэг бүлгийнхэн болон
нийт хүн амд чиглэгдсэн байх
·
Үйл ажиллагааг цогцоор төлөвлөх ба нэг үйл ажиллагаанд
төслийн нийт төсвийн 25 хувиас хэтрэхгүй хэсгийг зарцуулахаар төлөвлөх
2. Эрүүл
мэндийг дэмжигч ажлын байр бий болгох төсөл
·
Эрүүл мэндийг дэмжигч ажлын байр бий болгоход
шаардлагатай үйл ажиллагааг цогц хамарсан
байх (эрсдэл бүхий ажиллагсдад зөвлөгөө өгөх, архи, тамхинаас гаргах, эрүүл
мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх, эрүүл мэндийн үзлэгт оруулах, биеийн
хэмжээсүүдийг тодорхойлох, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн үйл
ажиллагаа явуулах г.м.)
·
Байгууллагын удирдлага эрүүл мэндийг дэмжигч ажлын байр бий
болгох тунхаг бичгийн үзэл санааг дэмжихээ илэрхийлэн гарын үсэг зурсан байх
(хавсралтаар ирүүлэх)
·
Халдварт бус өвчинд өртөх өндөр эрсдэлтэй, хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүст ээлтэй орчныг бүрдүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох үйл
ажиллагааг төлөвлөсөн байх
·
Тэтгэлэг хүсэгч байгууллага тодорхой хэмжээний хамтарсан
санхүүжилтыг гаргах (хувийн компани доод тал нь нийт зардлын 40 хувь, улсын
байгууллага доод тал нь нийт зардлын 20 хувийг гаргах бөгөөд хамтарсан санхүүжилтын хэмжээ үүнээс их
байвал илүү сайн)
3. Эрүүл
мэндийг дэмжигч сургалтын байгууллага болох төсөлд тавигдах шаардлага:
·
Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх зөвлөлийг
тухайн сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагч оюутан, эмч/сувилагч,
нийгмийн ажилтан зэргийг оролцуулан байгуулж, үйл ажиллагааг хэрэгжүүлэх
·
Идэвхтэй хөдөлгөөн хийх, амрах орчинг бий болгох,
сайжруулах
·
Эрүүл мэндийн болон биеийн тамирын хөтөлбөр, хичээлийн
чанарыг сайжруулах
·
Сургууль, эцэг эхийн хамтын ажиллагааг эрүүл мэндийг
дэмжих чиглэлээр идэвхжүүлж, тогтмолжуулах (ЕБС-ийн хувьд)
·
Сургуулийн цайны газрын эрүүл хоолны сонголтыг
нэмэгдүүлэх
·
Багш, сурагчдын дундаас үе тэнгийн сургагч бэлтгэн, эрүүл
мэндийг дэмжих үйл ажиллагааг
хэрэгжүүлэх
·
Сурагч, эцэг эхчүүдэд зориулсан хичээлээс гадуурх үйл
ажиллагаанд эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг оруулах, тогтмолжуулах
·
Сургуулийн орчинд зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх
үйл ажиллагааг хэрэгжүүлэх
4.
Эрүүл мэндийг дэмжигч эмнэлэг бий болгох чиглэлээр
хийгдэж болох үйл ажиллагаа
·
Эрүүл мэндийг дэмжих бодлоготой болох (ДЭМБ-ын Эрүүл
мэндийг дэмжих Европын
бүсийн эмнэлгийн стандарт, http://www.euro.who.int/data/assets/pdf_file/0006/99762/e82490.pdf)
·
Өвчтөн болон ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих үйл
ажиллагааны (халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлд чиглэсэн) хэрэгцээг
тодорхойлох
·
Өвчтөн болон тэдний гэр бүлийн эрүүл мэндэд нөлөөлж буй
эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдээллээр хангах
·
Эрүүл мэндийг дэмжигч бусад байгууллагын туршлагаас
суралцах, хамтран ажиллах
·
Эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулах, энэ
талаар эмнэлэгт хэрэгжүүлж буй бодлого, арга замыг үндэсний болон олон улсын
стандарт, хөтөлбөртэй нийцүүлэх
·
Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр ажиллагсдыг сургах (халдварт
бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэхэд голлон анхаарах)
·
Ажиллагсад, өвчтөн, тэдний гэр бүлийг идэвхжүүлэн
оролцоог нь дэмжих
·
Өвчтөн, тэдний гэр бүлийнхнийг халдварт бус архаг өвчнийг
даван туулах арга барилд сургах
5. Эрүүл
мэндийг дэмжигч амьдрах орчин, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа (баг, хороо,
сум, олон нийт зэрэг):
·
Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд чиглэгдсэн сонирхлын
бүлэг, өөртөө туслах бүлэг байгуулахыг дэмжих
·
Энэхүү үйл ажиллагаанд анхан шатны эрүүл мэндийн
байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах
·
Эрүүл мэндийг сайжруулахад түлхэц өгөх зөв сонголтын тоог
нэмэгдүүлэх (жишээ нь, “Эрүүл зүрх” хоолны цэс, биеийн тамирын цогцолбор,
бүжгийн клуб зэрэг)
·
Олон нийтийн оролцоог сайжруулах, идэвхжүүлэх үйл
ажиллагааг дэмжих (өвөрмөц хэрэгцээтэй сонирхлын бүлэг, бизнесийнхэн, ТББ
зэрэг)
·
Сонирхлын бүлгийн хэрэгцээнд нийцсэн халдварт бус өвчнөөс
сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх
Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:
Төслийн
төрөл, үйл ажиллагаанаас хамааран 1,000-20,000 америк долларын тэтгэлэг олгоно.
Төслийг 1-2 жилд багтаан гүйцэтгэхээр байвал зохино.
Төслийн санал ирүүлэх:
·
Төслийг www.mca.mn, www.moh.mn сайтад тавигдсан өргөдлийн маягтын дагуу монгол, англи хэлээр бичиж ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд
монголоос англи хэл рүү хөрвүүлэхийг хүсч болно.
·
Төсөл, түүний дагалдах материалуудыг нэг дугтуйд хийж,
багц болгон, холбоо барих хаяг, утас, и-мэйлийн хаягийг тодорхой бичиж ирүүлнэ.
Хэрэв олон төсөл ирүүлж байгаа бол төсөл тус бүрийг нэг багц болгосон байвал
зохино.
·
Төслийн эх хувийг дагалдах баримт бичиг болон таван хувь
хуулбарын хамт, (дагалдах бичиг баримтгүй), нэг электрон хувийг 2011 оны 5
дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна.
Тэтгэлгийн хөтөлбөр,
EPOS Health Management-ийн Төлөөлөгчийн газар
“Тэнгэрийн цаг” төв, А Корпусын 2 дугаар давхар
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Тэтгэлгийн
хөтөлбөрийн гарын авлага, төслийн өргөдөл гаргах зааварчилгаа, өргөдлийн маягтыг
ММСС-гийн www.mca.mn вэб
хуудас болон EPOS Health Management – ийн 3-grants@ncdi-epos.mn хаягаар авна уу. 2011 оны 5 дүгээр сарын 4-ний өдрийн 15
цагт Эрүүл мэндийн яамны Сургалт, мэдээллийн төвд тэтгэлгийн хөтөлбөрийн талаар
мэдээлэл, зөвлөгөө өгнө.
No comments:
Post a Comment