Хачигт халдвараас сэргийлье!


Хачигт халдвар нь: Хачгаар дамжин халдварладаг халууралт, хордлогот хурц өвчин юм.

Хачигт боррелиоз гэж ямар өвчин бэ?
Мушгиа хэлбэрийн нянгаар үүсгэгдэж иксодын төрлийн хачгаар дамжин халдварладаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм.


Хачигт риккетсиоз гэж ямар өвчин бэ?
Тууралт, халууралт, хордлогот шинж тэмдэг ба эрхтэн тогтолцооны гэмтлээр илэрдэг, байгалийн голомтот зоонозын халдварт өвчин юм.

Хачигт энцефалит гэж ямар өвчин бэ?
Иксод төрлийн хачгаар дамжин халдварладаг, халууралт, хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг байгалийн голомтот хурц халдварт өвчин
Хачигт энцефалит өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Толгой хүчтэй өвдөнө, халуурна, нойр муудна, бие суларна, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөнө, олон удаа бөөлжинө, уналт саа саажилт илэрнэ.
Хачигт боррелиоз өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Иксод төрлийн хачгаар дамжин халдварладаг, халууралт, хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг байгалийн голомтот хурц халдварт өвчин

Хачигт риккетсиоз өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

  1. Хачиг хазсан газарт 2мм-3 см диаметр бүхий анхдагч үрэвсэл үүсэх
  2. Үрэвсэлийн ойролцоох тунгалагийн булчирхай үрэвсэж томрох
  3. Арьсаар тууралт гарах гурвал шинжүүд илэрхээс гадна бага зэрэг халуурна, толгой,үе мөч булчин өвдөнө.   
 ·
Хачигт халдвараас яаж сэргийлэх вэ?
  • Хачиг хазуулахгүй байх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга бол хачигт халдварын голомттой газруудад явахдаа тод өнгөтэй хамгаалах өмсгөл өмсөх 
  • Хачигтай бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах
  •   Хачиг үргээгч бэлдмэл хэрэглэх. Энэ нь хувцасандаа түрхэх эсвэл цацах, биеийн ил хэсгүүдэд   түрхэж хэрэглэх 
  • Хачгийн байгалийн голомттой нутгийн хүн амд , ойд самар жимс түүх, мод бэлтгэх, ан гөрөө хийх, алт олборлолт зэрэг ажил эрхэлдэг хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтанд хамрагдах
  • Хачигт энцефалитаас сэргийлэх вакцины эхний 2 тунг хийлгэсэн тохиолодолд жил дархлаа тогтоно. 

 Өндөр халуурах, толгой, үе мөч хүчтэй өвдөх, ууц нуруугаар шархирч өвдөх, дотор муухайрах, бөөлжих, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илрэх буюу хачиганд хазуулсан тохиолдолд эмнэлэгт яаралтай хандаарай!


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment