“ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД–УРТ НАСЛАЛТ” өглөөний гимнастик

Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэх,  хүн амын эрүүл мэндийг дэмжиж, хөдөлгөөний хомсдлыг багасгах замаар  халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах зорилготойгоор Булган аймгийн эрүүл мэндийн газраас "Хөдөлгөөн-Эрүүл мэнд" өглөөний нийтийн гимнастикийг  зохион байгуулах гэж байна.


 Сүүлийн жилүүдэд Зүрх судасны өвчин, чихрийн шижин, ясны сийрэгжилт зэрэг өвчнөөр өвчлөгсдийн тоо өсөх хандлагатайн дээр насны бүлгээрээ улам залуужиж байна. Энэ өсвөр үе хүүхэд залуучууд мааны хөдөлгөөний хомсдолд орж биеийн эсэргүүцэл суларсантай холбоотой юм.

Хөдөлгөөний ач тусыг ойлгуулах үүднээс 2010 оны 05 сарын 24-ны өдөр нээлтээ хийж байсан урьд жилийн өглөөний гимнастик иргэдийн сэтгэлд хүрсэн компанит ажил болсны сацуу бүс нутгийн хэмжээнд үлгэр дууриал, загвар болсон онцлог ажил болсон юм. Энэ жилийн энэхүү компанит ажил "“ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД –УРТ НАСЛАЛТ” нэрийн дор 2011 оны 05 сарын 25-ны өглөөний 07 цагт лхагвадоржийн талбайд нээлтээ хийх гэж байна. 
  
Иймээс эрүүл биеийг цогцлоон бүтээгч иргэн та бидний санаачлаж буй энэхүү ажилд идэвхийлэн оролцохыг уриалж байна. 


САРУУЛ УХААНЫГ ЭРҮҮЛ БИЕ БҮТЭЭДЭГ
ЭРҮҮЛ БИЕИЙГ ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ЦОГЦЛООНО. 


ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment