МСС -ын сургалт хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан "Таны ажлыг бид дэмжье" сургалт зохион байгуулагдав


Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих хэлтэсээс Мэдээлэл, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Таны ажлыг бид дэмжье” сэдэвт сургалт 2011 оны 5 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Сургалтыг ЗГХА-ЭМГ-ын орлогч дарга Ц.Хун нээж, хичээлийг ЭМДХ-ийн дарга Л.Оюун удирдан явууллаа.
Сургалтын үеэр НЭМ-ийн талаар ЭМЯ-с баримтлаж буй бодлого, чиглэл, Зан үйлийн онолууд, мэдлэг, дадал, хандлага тогтоох судалгаа хийх аргачлал зэрэг сэдвүүдээр мэдлэг олгох лекц тавигдаж, 21 аймаг, 9 дүүрэг, 3 дугаар шатлалын эмнэлгүүдийн 2010 онд хийсэн МСС-ны үйл ажиллагааны товч тайлан тавигдаж, туршлага судаллаа.
Мөн сургалтын үеэр судалгаа хийх аргачлал, МСС материал бэлтгэх зэрэг дадлага ажлуудыг хийж, 2010 оны ЭМД байгууллагад материалаа ирүүлсэн байгууллагын материалд ХШҮ хийлээ.
Аймаг, дүүргийн илтгэлүүдийг дараагийн мэдээнүүдэд нийтлэх болно.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment