Хавдрын эсрэг аян Булган аймагт

Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ой, Хавдар судлалын алба байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төв, Аймгийн эрүүл мэндийн газар, ХААН банктай хамтран "Хавдрын эсрэг үндэсний аян -2011"-г 2011 оны 06 сарын 18-20 ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулах гэж байна.

Аяны хүрээнд Булган аймагт хорт хавдрын эрт илрүүлэлт, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар болон ХААН банкны сайн дурын ажилтан нарт сургалт зохион байгуулах, хүн амын дунд хорт хавдрын эрт үед нь илрүүлэх үзлэг шинжилгээ хийх, хавдраас сэргийлэх талаар мэдээлэл сурталчилгаа явуулах, Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр, хавдрын бүртгэл, мэдээллийн байдалтай танилцаж мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллах юм.

Булган аймгийн иргэд хөдөлмөрчид та бүхнийг урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment