Булган аймгийн хэмжээнд 2011 оны 06 сард мэдээлэгдсэн вируст гепатитын өвчлөлийн байдал

Нэг. Зохион байгуулалтын талаар
Вируст гепатит А-ын тохиолдол улс аймгийн хэмжээнд нэмэгдсэнтэй холбоотойгоор сум болон нэгдсэн эмнэлгээс шинээр бүртгэгдсэн өвчлөлийн мэдээг авч нэгтгэн өдөр бүр ХӨСҮТ-д мэдээлж, идэвхитэй болон идэвхигүй тандалтаар өвчлөлийг эрт илрүүлэн эмчлэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулан ажиллаж  байна. 


Хоёр. Мэдээ өгөлтийн талаар 
 Нийт 16 сум, нэгдсэн эмнэлгээс вируст гепатит А-ын мэдээг утсаар болон яаралтай мэдээлэх хуудсаар авлаа.
 
Аймгийн нэгдсэн эмнэлэг мэдээг хугацаандаа ирүүлж,  Баян-Агт, Орхон, Тэшиг, Хялганат сумдууд шарлалттай хам шинж сэжигтэй тохиолдлоор мэдээг 24 цагийн дотор ирүүлээгүйгээс мэдээ ирүүлэлт  66,6 %-тай байна. 
 Гурав. Вируст гепатитын өвчлөлийн байдал
Булган аймгийн хэмжээнд 2011 оны 06 сард нийт вируст гепатитын 18 тохиолдол бүртгэгдсэний 16 буюу 88,8  хувь нь “А” хэлбэрийн, 2 буюу 11,2 хувь нь "В" хэлбэрийн өвчлөл байна.
Булган аймгийн хэмжээнд 2011 оны 06 сард нийт вируст гепатитын 18 тохиолдол мэдээлэгдсэний 14/77%/ нь сумаас, 4/23%/ аймгийн төвөөс бүртгэгджээ.
 Өвчлөл бүртгэгдсэн хугацаанд 06 сарын 09, 15-ны өдрүүдэд тус бүр 3-4 тохиолдол буюу хамгийн их тохиолдлууд бүртгэгдсэн байна.
 2011 оны 6 сард гарсан өвчлөлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 135 тохиолдлоор буюу 10,000 хүн амд 12,9 промилиор нэмэгдсэн байна. 
Нийт өвчлөгсдийн 35 %-ийг 0-9 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн өвчлөл 55%-ийг эзэлж байна
Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургууль, Сайхан, Орхон, Хялганат,Тэшиг, Баяннуур сумын сургууль, Гурванбулаг сумын цэцэрлэгт тус бүр 1, Баян-Агт сумын сургуульд 3 тохиолдол бүртгэгдэж вируст гепатит А-ийн өвчлөл голомтлон гарсан.

Дүгнэлт

1.      Вируст гепатитын өвчлөлийн мэдээг сумдууд шарлалттай хам шинж сэжигтэй тохиолдлоор 24 цагийн дотор мэдээлээгүйгээс 33,3%-60%-тай мэдээгээ ирүүлжээ.
2.     Нийт мэдээлэгдсэн вируст гепатитын 85% нь сумаас, 15% нь аймгийн төвөөс бүртгэгдсэн байна.
3.      Өвчлөлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 122 тохиолдлоор нэмэгджээ.
4.      Нийт өвчлөгсдийн 55%-ийг 0-9 насны хүүхдийн өвчлөл эзэлж, 50% нь сургууль, цэцэрлэгийн хүүхдийн өвчлөл байна.

Цаашид анхаарах асуудал 

  1. Шинээр бүртгэгдсэн вируст гепатитын мэдээг 24 цагийн дотор ЭМГ-т мэдээлж байх /22309, 93062663,  98688920, 99348226 / 
  2. Хүүхдийн байгууллагад бүртгэгдэж байгаа А вируст гепатитын голомтонд халдвар эсэргүүцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг ЭМНХСайдын А/309 дугаар тушаалын 5 дугаар хавсралтын дагуу авч хэрэгжүүлэх. 
  3. ЭМГ-ын 140 тоот албан бичгийн дагуу хийсэн ажлын тайланг сар тутам ирүүлж байх 
  4. Аймгийн Засаг даргын 2011 оны А/157 дугаар захирамжийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ариунаа
 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment