Мэргэжлийн хяналтын газар Хяналт шалгалтын булантай боллоо


Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хяналт шалгалтын мэдээлэл” буланг ажиллуулж байна. Энэ булангаараа бид Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа хууль тогтоомж, дүрэм заавар, стандартын талаархи шинэ мэдээлэл, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, Эрүүл мэндийн салбарт хийгдсэн төлөвлөгөөт шалгалтын мэдээлэлүүд, шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлж байгаа ажлын мэдээлэл, дотоод хяналтыг байгууллагадаа төлөвшүүлж, сайжруулахад юуг анхаарах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч та бүхэнтэй  хамтран ажиллах болно.
Төрийн хяналтын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой Мэргэжлийн хяналтын байгууллага нь ил тод байдлыг хангах зорилгоор 2012 онд хийгдэх төлөвлөгөөт хяналт шалгалтын мэдээллийг 2011 оны 12 сард Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын вэйб хуудаст байрлуулсан байгаа. 2012 онд Булган аймгийн Эрүүл мэндийн ямар байгууллагуудад төлөвлөгөөг шалгалт хийгдэх тухай болон шалгагдах хяналтын хуудасны мэдээллийг www.inspection.gov.mn хаягаар  орж танилцах боломжтой юм.   

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment