Булган аймгийн Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технелогийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллах зорилгоор "Эмнэлэг бүрт интернет" төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Тус төслөөр аймгийн 16 суурингийн сум дундын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг интернетэд холбож мэдээллийг эргэх холбоог бүрдүүлж ажиллах юм.
Төслийн хүрээнд 16 суурингийн статистикч бага эмчийг мэргэшүүлэх сургалтын 2012 оны 03 сарын 31-ны өдөр зохион байгуулж, тоног төхөөрөмж /Мобиком3,5G модем, жилийн эрхтэй антивирусны программ, холбогдох бусад хэрэглээний программ/-өөр ханган ажиллаж, төслийг амжилттай эхлүүлээд байна.
Төслөөс хүлээгдэж буй үр дүн:
- Булган
аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээний үйл ажиллагааны уялдаа холбоо
сайжирна.
- Мэдээллийн
нэгдсэн сүлжээ үүсгэж чадсанаар цаг хугацаа, орон зайн асуудлаас шалтгаалж
үүсдэг хүндрэл бэрхшээлүүд /мэдээ хоцролт, хугацаатай бичгийн хоцролт зэрэг/-ийг
арилгаж мэдээллийн эргэх холбоо сайжирна.
- Алслагдсан
сумдад тавигдах хяналт, шалгалт сайжирч мэдээ хүргэх мэдээллийн найдвартай эх
сурвалж бий болно.
- Компьютер,
тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл буурна.
- Эмч,
эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадвар дээшилж, интернетийн орчинд ажиллах
чадвартай болно.
- Мэдээ
мэдээлэл хүргүүлэхтэй холбоотой үүсэн гардаг үргүй зардал /бичиг хэрэг, бензин
шатахуун, хүн хүчний/ хэмнэгдэнэ.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment