ЭМГ-ЫН ДОТООДЫН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаанд дотоодын хяналт, шалгалтыг хийх ажлын хэсэг ЭМГ-ын даргын 2012 оны 22  дугаар тушаалаар 7 хүний бүрэлдэхүүнтэй томилогдсон.
Дотоодын хяналт, шалгалтын ажлын хэсэг 3-р сард НЭМХ-тэй хамтран “Дотоодын хяналт шалгалтыг эрчимжүүлье” сарын ажлыг зохион байгуулж, албан хаагчдын ажлын цаг баримтлалт, төрийн албан хаагчийн дэвтэр хөтлөлтөнд хяналт үнэлгээ хийн, эргэн мэдээллээр хангасан. Мөн дотоодын хяналт, шалгалтын дүнг мэдээлж байх самбар гарган, мэдээллийг байршуулж хэвшлээ.
Байгууллагын дотоодын хяналт, шалгалтын ажлын хэсэг 1-р улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, тайланг байгууллагын албан хаагчдад танилцуулж ажилласан.

2012 оны 1-р улиралд нийт албан хаагчдын ажлаас хоцорч байгаа байдалд хяналт хийн, албан хаагч тус бүрээр хоцорсон цагийг минутаар хэмжин танилцуулсан. Мөн албан хаагчдын богино хугацааны сургалтанд хяналт үнэлгээ хийн ажиллахад Улаанбаатар хотод  зохион байгуулагдсан сургалтанд 4 мэргэжилтэн 2-3 хоногийн хугацаатай хамрагдсан боловч 1 мэргэжилтэн сургалтын үр дүнг тооцон, байгууллагын албан хаагчдад эргэн мэдээллэж ажилласан байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment