2012 ОНЫ ГУЧИН ГУРАВ ДАХ ДОЛОО ХОНОГИЙН ЭРГЭН МЭДЭЭЛЭЛ

Халдварт өвчний 7 хоногийн эргэн мэдээлэх хуудас


2012 ОНЫ 33 ДАХ ДОЛОО ХОНОГТ МЭДЭЭЛЭГДСЭН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ХАМШИНЖ, СЭЖИГТЭЙ БОЛОН ӨВӨРМӨЦ ТОХИОЛДЛУУД

2012 оны 33 дах долоо хоногт халдварт өвчний хамшинж, сэжигтэй нийт 7 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан түвшинд байна.  
Энэ 7 хоногт цочмог шарлалттай өвчний хамшинж 3, цочмог усархаг суулгалт 5 тохиолдол тус тус мэдээлэгдэв (Хүснэгт2).  
Аймгийн хэмжээнд 2012 оны 08-р сарын 12 –с 18-ны хугацаанд амбулаторийн нийт үзлэг 1457. Үүнээс ТТӨ-ний тохиолдол 15 буюу 1,02 %, Булган суманд 899 хүн амбулаториор үйлчлүүсэнээс ТТӨ-ний тохиолдол 7 /0,8%/ , сумдын нийт үзлэг 496, ТТӨ-ний тохиолдол 8 /1,6%/, тус тус эзлэж байна.

ГАДААД МЭДЭЭ
Эбола вирүст цусархаг чичрэгт халдвар
Эбола вирүст цусархаг чичрэгийн дэгдэлт бүртгэгдсэн талаар Уганда улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 15 тохиолдол бүртгэгдсэнээс 10 нь нас барсан байна.  

Томуугийн тархалт
Томуугийн гахайн гаралтай A(H3N2) вирүсийн шинэ хувилбар 2011 оны 7 дугаар сараас эхлэн АНУ-д бүртгэгдэж, уг вирүсийг A(H3N2)v гэж тэмдэглэх болсон  ба томуугийн цартахлын A(H1N1)pdm вирүсийн М ген агуулдаг тул гахайнаас хүнд дамжин халдах чадвартай болсон гэж судлаачид үзэж байна. 2012 оны 7 дугаар сарын 12-оос 8 дугаар сарын 3-ны дотор АНУ-ын 3 муж улсад 16 тохиолдол бүртгэгдсэн тул АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс орон даяар уг халдварын тандалтыг эрчимжүүлэх сануулга гаргасан байна
Галзуу өвчний тохиолдол
Украйн улсын Melitopol дүүргийн Zaporizhia мужид үхрийн аж ахуйд галзуу өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Zaporizhia мужийн Veterinary эмнэлгийн лабораторид шинжилгээг хийж баталсан бөгөөд тухайн мужид уг фирмийн аж ахуйгаас хэд хэдэн дэлгүүр, кафед үхрийн мах худалдагдсныг тогтоон хяналт, тандалтыг хийж байна.  

 
 
 
 
 
Эргэн мэдээлэл бэлтгэсэн:
ЭМГ-ийн мэргэжилтэн                           С.Ариунаа
 


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment