Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дашинчилэн суманд ажиллалаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Булган аймгийн Дашинчилэн, сумын эрүүл мэндийн төвийн эмч, ажилчидтай өнгөрсөн амралтын өдрүүдэд уулзлаа.
Тус сумын эрүүл мэндийн төв 1989 онд ашиглалтад орсон, жил бүр урсгал засвар хийгддэг боловч цаашид мэргэжлийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй болсныг эмч нар сайдад уламжилж байлаа.
Тус эмнэлэгт 26 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч М.Соёлмаа Сумын хүн амаас, ялангуяа мянгат малчдаасаа дэмжлэг авч, эмнэлгээ тохижуулан ажилладгаа онцолсон юм.
Уулзалтын үеэр эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааны биелэлт, анхан шатны тусламж, үйлчилгээтэй танилцан эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж шарлагын аппарат хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: www.moh.mn 

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment