“Хавдрын эсрэг үндэсний
аян -2012” нээлтийн ажиллагааг 2012.09.03ны 09 цагт
аймгийн
Нэгдсэн эмнэлэг
дээр зохион байгууллаа. Нээлтэнд ЭМГ-ын дарга С.Нарантуяа,
НХХ-ийн дарга Г.Буянжаргал, АНЭ-ийн дарга Б.Шижирбаатар болон ХСҮТ-ийн хавдрын
эмч нарын баг, эмч эмнэлгийн мэргэжилтэнүүд, сумын иргэд оролцлоо.
Тус аяны үеэр
аймгийн 2087 хүнийг хавдрын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамруулсан ба хорт хавдрын сэжигтэй тохиолдол
4, хавдрын урьдал өвчин 175, хоргүй хавдар 130-ийг илрүүлэн, хяналтын үзлэг 86, эсийн шинжилгээ 229, эдийн шинжилгээ-10,
мэс ажилбар-10-ийг хийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж ажиллаа. Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, орчин үеийн оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
сургалтыг нийт 56 эмч, 40 сувилагч, 20 сайн дурын ажилтануудад
зохион
байгуулсан.ЭМГ–ын мэргэжилтнүүдтэй
хамтран ХСҮТ-өөс ирүүлсэн сахарын тестенд нийт
380, холестеролын тестэнд 225 иргэдийг хамруулж сахарын хэмжээ өндөр гарсан -37
, холестеролын хэмжээ өндөр гарсан -30 хүнд зохих заавар зөвлөгөөг өгч ажилласан байна.
Үзлэгийн үеэр Багийн ахлагч Д.Ягаан, ЭМГ дарга С. Нарантуяа, НЭ-ийн дарга
Ч.Шижирбаатар болон
бусад мэргэжилтнүүдийн хамт Булган аймгийн“ Ард” телевизийн шууд ярилцлаганд орж, Хорт хавдрын эсрэг суртчилгааны DVD-ийг гарган, 500 ширхэг гарын авлага материалыг
иргэдэд
тараан сурталчилгааг зохион байгууллаа.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment