
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Эрүүл мэндийн тухай хууль"-ийн 19 дүгээр зүйлийн 19.8-д заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө тавьж шийдвэрлүүлнэ.
Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах тохиолдлуудад хүчингүй болгоно:
1. тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан
2. хуулийн этгээд татан буугдсан
3. тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон
4. тусгай зөвшөөрлийг хуулийн хүчинтэй хугацаанд сунгуулаагүй
5. тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор үйл ажиллагаа явуулж эхлээгүй
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС
No comments:
Post a Comment