Сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төв, Эмийн эргэлтийн сангийн дарга, эрхлэгч нарын анхааралд!!!!

Доорхи нэр бүхийн эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагууд "Эрүүл мэндийн тухай хууль"-ийн 19 дүгээр зүйлийн 19.8 дах заалтын дагуу тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ холбогдох журмын дагуу аймгийн Тусгай зөвшөөрөл олгох комисст тавьж шийдвэрлүүлнэ үү.
Хуулинд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт тавьж шийдвэрлүүлээгүй эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг "Эрүүл мэндийн тухай хууль"-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтын дагуу хүчингүй болгохыг мэдэгдэж байна. 

Тусгай зөвшөөрөл сунгуулах шаардлагатай эрүүл мэндийн байгууллагууд, тусгай зөвшөөрлийн дуусах хугацаа:
  1. Бугат сумын Эрүүл мэндийн төв - 2013-01-24
  2. Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төв - 2013-01-24
  3. Могод сумын Эрүүл мэндийн төв - 2012-12-01
  4. Орхон сумын Эрүүл мэндийн төв - 2013-01-24
  5. Тэшиг сумын Эрүүл мэндийн төв - 2013-01-24
  6. Хангал сумын Эрүүл мэндийн төв - 2012-12-01
  7. Хутаг-Өндөр сумын сум дундын эмнэлэг - 2013-01-24
  8. Хишиг-Өндөр сумын сум дундын эмнэлэг - 2012-11-22
  9. Хялганат тосгоны Эрүүл мэндийн төв - 2013-01-24
  10. Баяннуур сумын Эмийн эргэлтийн сан - 2012-12-01
  11. Сэлэнгэ сумын Эмийн эргэлтийн сан - 2012-12-01
  12. Хишиг-Өндөр сумын Эмийн эргэлтийн сан - 2013-01-30
  13. Тэшиг сумын Эмийн эргэлтийн сан - 2012-06-01
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment