2012 оныг салбарын хэмжээнд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил”
болгон зарласантай холбогдуулан эмнэлгийн
анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг
сайжруулах зорилгоор “Эрүүл мэнд-Эрхэм
баялаг” саналын хайрцагийг ард иргэд, эрүүл мэндийн салбарын
байгууллагынхны дунд аялуулан санал асуулга авч, гарсан саналуудын дагуу зохион
байгуулалтын арга хэмжээ авч ажилласан. Уг санал асуулгад 2012 оны байдлаар
нийт 2860 ард иргэд болон эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон.
Нэг. Булган сумын хэмжээнд зохион байгуулагдсан Нээлттэй хаалганы өдөрлөгүүдийн
үеэр “ Таны бодлоор эмнэлгийн тусламжийн чанар юунаас эхлэх вэ?” гэсэн нээлттэй санал асуулгаар
нийт 1077 иргэнийг хамруулсан.Нийт судалгаанд оролцогсдын санал асуулгын дүнг нэгтгэж
үзэхэд 48,5% нь Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эелдэг зөөлөн харьцаа хандлага,
түргэн шуурхай, чанартай тусламж үйлчилгээнээс, 10.7% нь Орчин үеийн, шинэ, дэвшилтэт тоног
төхөөрөмжийг оношлогоо, эмчилгээнд ашигласнаар, 9,2% нь Өрхийн
эмнэлгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг
сайжруулсанаар, 9,1%нь Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэгийг
дээшлүүлсэнээр, 6,3% нь Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хариуцлагыг өндөржүүлж,
цаг ашиглалтыг сайжруулсанаар эмнэлгийн тусламжийн чанар сайжирна гэж үзсэн
байна.
Хоёр. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үйлчлүүлэгчдэд үзүүлж буй эмнэлгийн
тусламж үйлчилгээтэй холбоотой сэтгэл ханамжийн байдал болон тухайн эрүүл
мэндийн байгууллагын дотоод зохион байгуулалтын талаархи санал асуулгыг нийт
1512 иргэдээс авч, нэгтгэлээ.
1.
Эмч, эмнэлгийн ажилчдын
харьцаа хандлагын талаар асуумжид 32% нь дунд, 15.6% нь муу, 20.1% нь маш сайн
2.
Үйлчлүүлэгчдэд үзүүлж
буй эмнэлгийн тусламж үйлчилгээний түргэн шуурхай байдлын талаар асуумжид 14.8% нь тааруу, 36.3% нь дунд, 16.9% нь
хангалттай сайн
3.
Мэдээллийн ил тод
байдлын талаар санал асуумжид 18.6% нь муу, 36.8% нь дунд, 16.8% нь хангалттай
сайн
4.
Тухайн Эрүүл мэндийн
байгууллагын дотоод зохион байгуулалт, тохижилтийн талаар 10.8% нь муу, 23.3%
нь дунд,33.4% нь хангалттай сайн
5.
Аюулгүй байдлыг хангаж
ажиллаж байгаа байдалд 17.5% нь муу, 36.8% нь дунд, 16.9% нь хангалттай сайн
6.
Эмнэлгийн тусламж
үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилчдын ажлын хариуцлагын талаар 19.3% нь
муу, 31.9% нь дунд, 15.9% нь маш сайн
7.
Үйлчлүүлэгчдэд хүндрэл
чирэгдэл, хүлээлт үүсгэж буй байдал цаг ашиглалтын талаархи асуумжид 22.8% нь
муу, 32.2% нь дунд, 19% нь маш сайн гэж тус тус үнэлсэн байна.
Гурав. Олон улсын сувилагч, эх баригчдын өдрийг угтан
“Эмнэлгийн тусламжийн чанарын жилд эх баригч, сувилагчдын оролцоо” уриан дор
зохион байгуулагдсан ажил мэргэжлийн уралдааны үеэр 211 сувилагч, эх баригчдаас
дээрхи судалгаан дээр үндэслэн авсан судалгааны дүн.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment