Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх “Эмнэлгийн
мэргэжилтний ёс зүйн салбар хороо” Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр
“Эрүүл мэндийн ажилтнуудын ёс зүй” сэдэвт сургалтыг 2013 оны 01 сарын 16-18-ны өдрүүдэд Булган суманд зохион байгууллаа.
НЭГ.
“Эмнэлгийн
мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”
эмнэлгийн мэргэжилтнүүддэд зориулсан сургалтыг 2013 оны 01 дүгээр сарын
17-18-ны өдрүүдэд зохион байгуулж эмч, сувилагч тусгай мэргэжилтэн нийт 70
хүнийг хамрууллаа. Сургалтын үеэр дараах
сэдвүүдээр мэдээлэл өгч ажилласан.
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас баримтлаж буй бодлого- Ч.Баттуяа-салбар хорооны нарийн бичгийн дарга
- Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбра хорооны эрх үүрэг, үйл ажиллагаа –П.Алтангэрэл- салбар хорооны дарга
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний дүрэм- Ө.Энхмаа-салбар хорооны гишүүн, аймгийн эвлэрүүлэн зуучлагч
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний дүрэмд заасан “Зөвшөөрлийн хуудас” –ыг хэрэглэх нь, Хэцүү үйлчлүүлэгчтэй харилцах нь –Р.Одгарам-салбар хорооны гишүүн. Эмч нарын төлөөлөл
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн түгээмэл алдаа сургамж, цээрлэвэл зохих зүйлүүд, мэргэжлийн ур чадвар, таагүй мэдээ хүргэх нь –Д.Отгонсүрэн –салбар хорооны гишүүн, сувилагч тусгай мэрэгжилтнүүдийн төлөөлөл
- Үйчлүүлэгч болон эмнэлгийн мэргэжилтний эрх үүрэг, үйлчүүлэгчийн ээлтэй орчин, аюулгүй байдлыг хангах асуудал, харилцааны алдаанаас үүсэх эмгэгүүд-Ө.Энхмаа –салбар хорооны гишүүн, аймгийн эвлэрүүлэн зуучлагч
- Эмнэлгийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн судалгаанд баримтлах ёс зүй, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үнэ цэнэ-П. Алтангэрэл –салбар хорооны дарга,
- Эмнэлгийн мэргэжилтний хандлагын төлөвшлийн асуудлууд –Ч.Баттуяа-салбар хорооны нарийн бичгийн дарга
- Үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн онцлог –П.Дамба –салбар хорооны гишүүн, үйлчлүүлэгчийн төлөөлөл
Сургалтанд оролцогчид “Үйлчүүлэгчтэй хаилцахад эмнэлгийн
мэргэжилтнүүдийн гаргадаг алдаа, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам”,
“Үйлчлүүлэгчийн зүгээс гаргадаг харилцааны алдаа түүнийг зохицуулах арга зам”
сэдвүүдээр бүлгийн ажил хийж, үйлчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хоорондох
харилцааг сайжруулах талаар зохион байгуулах ажлыг төлөвлөгөөний төслийг
боловсрууллаа.
Сургалтанд оролцогчдод сургалтын
лекц мэдээллүүдийг эмхэтгэл болгон ажлын хэрэгцээнд нь зориулсан өгсөн.
ХОЁР.
“Эрүүл мэндийн ажилтанууд” ёс зүйн хэрэгжүүлэгч болох нь
сургалтыг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулж, аймгийн Нэгдсэн
эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагын
жолооч, асрагч нийт 30 хүнийг хамруулсан. Сургалтанд оролцогчдод дараах
сэдвүүдээр мэдээлэл өгч, мэдлэгийг нь дээшлүүллээ. Үүнд:
- Ёс зүйн тухай үндсэн ойлголтууд-Б.Одхүү –салбар хорооны гишүүн, хууль эрх зүйн боловсролтой этгээдийн төлөөлөл
- Харилцаа хандлагын тухай ойлголт, ажил хэрэгч ёс зүй-Ч.Баттуяа-Салбар хорооны нарийн бичгийн дарга
- Байгууллагын соёл-А.Ганболд салбар хорооны гишүүн, ТББ-ын төлөөлөл
- Үйлчилгээний соёл, бусдыг ойлгож туслах нь-Д.Оюунбилэг-суралцагч байгууллагыг хөгжүүлэх төслийн орон нутгийн сургагч багш
- Хамтран зүтгэгч нөхдөө таньж урамшуулах нь –П.Алтангэрэл-салбар хорооны дарга
- Эрүүл мэндийн ажилтануудын иргэдэд үзүүлэх үйлчилгээний онцлог-Ө.Энхмаа –салбар хорооны гишүүн, аймгийн эвлэрүүлэн зуучлагч
- Эмнэлгийн мэргэжилтнүүдэд үзүүлэх сэтгэл зүйн дэмжлэг- Р.Одгарам-салбар хорооны гишүүн, эмч нарын төлөөлөл
- Хүнд өвчтөнүүдэд үзүүлэх сэтгэл зүй дэмжлэг-Д.Отгонсүрэн-салбар хорооны гишүүн,
- Төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйл, сэтгэхүнй 6 малгай-С.Нарантуяа-Эрүүл мэндийн газрын дарга
Сургалтанд оролцогчид “Жолооч асрагч нарын зүгээс
эмнэлгийн мэргэжилтнүүдэд үзүүлэх дэмжлэг, туслалцаа” сэдвээр бүлгийн ажил
хийж, бусад ажилтан, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хооронд харилцааг сайжруулахад
анхаарах, цаашид авах арга хэмжээг тодорхойлсон.
Сургалтанд оролцогчдод сургалтын лекц мэдээллүүдийг
эмхэтгэл болгон ажлын хэрэгцээнд нь зориулсан өгсөн.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ
МЭНДИЙН ГАЗРЫН
ДЭРГЭДЭХ ЭМНЭЛГИЙН
МЭРГЭЖИЛТНИЙ
ЁС ЗҮЙН САЛБАР ХОРОО
No comments:
Post a Comment