Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт, шалгалтын баг Булган аймгийн Эрүүл мэндийн газар болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.


Мэргэжлийн хяналтын байгууллагын 2013 оны төлөвлөгөөний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдоор ахлуулсан Хяналт  шалгалтын баг Булган аймгийн Эрүүл мэндийн газар,  Нэгдсэн эмнэлэгт 2013 оны 02 сарын 18-22-ны өдрүүдэд ажиллаж байна.  

Багийн бүрэлдхүүнд  Б.Байгальмаа /Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч/, Ч.Отгонцэцэг /Эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч/, Д.Батдулам /Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч/ нар   ажиллана.


 Шалгалтаар "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хууль, "Эрүүл мэндийн тухай" хууль, Засгийн газрын 2011  оны 311 дүгээр тогтоолын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийн,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.


БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment