Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд иргэд юу хийвэл зохих вэ?


-    Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, стрессийг зохицуулах
-    Шингэн хангалттай уух, эрүүл, аюулгүй, илчлэг, шаардлага хангасан  хоол хүнс хэрэглэх.
-    Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэж занших.
-   Ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах эсвэл тохойгоорой хаах буюу хүнгүй тал уруугаа хандах, маск зүүх, шүлс, нус цэрээ ил хаяхгүй байх.

-  Гэр, сууц, анги танхим, ажлын байр орчныг тогтмол агааржуулж, дулаан /18-22 хэм / байлгах.

-   Нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших.

-   Даарахгүй байх, цаг агаарын байдалд зохицуулан дулаан хувцаслах,

-  Хүүхдийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах, улиралын томуугийн вакцинд хамрагдах.

-   Цэгэн иллэг хийх, дархлаа дэмжих амин дэм, жимс, ногоо, бэлдмэл хэрэглэх.

-   Гадуур сэлгүүцэхгүй, айл хэсэхгүй, ханиад томуутай хүнээс хол байх.

-   Өвчлөх, хүндрэх эрсдэлтэй архаг хууч өвчин, харшил зэргийг эмчлүүлэх

-   Тамхи, архи, мансууруулах, дархлаа дарангуйлах эм бодис хэрэглэхгүй байх.

-  Хэрвээ томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн төвдөө / өрх, сумын эмнэлэгт/ мэдэгдэж, эмч дуудаж үзүүлэх.

-  Ханиад томуутай бол ажил, сургууль, цэцэрлэг болон гадуур явахгүй, гэртээ байж, хэвтрийн дэглэм сахих, өвчтэй байгаагаа ойр дотны хүмүүстээ хэлэх.

-   Томуу, томуу төст өвчний улмаас гэрээр эмчлүүлэх үедээ дээрх зөвлөгөөг үргэлжлүүлэн мөрдөх. 
Татаж авах бол энд дарна уу.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТЭС

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment