“Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Булган аймагт 2012 оны 03 сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Монгол улсын засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Булган аймгийн НХХ-ийн дарга Г.Буянжаргал, ХБХ-ийн дарга А.Ганболд, ЭМГ-ын газрын дарга С.Нарантуяа, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Шижирбаатар нарын албаны хүмүүс оролцож иргэдтэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт илтгэлийг тавиж, цугларсан иргэдэд эрүүл мэнд гэж юу болох, Эрүүл мэндээ хэрхэн хамгаалж, хамгаалуулах, эрсдэлт зан үйлийн тухай цогц мэдээллийг хүргэлээ. Мөн онцгойлон анхаарал татаж буй “Эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалах” асуудлыг төрийн бодлогын түвшинд ярих асуудал болсныг тэмдэглэлээ.   

Булган аймгийн иргэдийн зүгээс эрүүл мэнд, нийгмийг хамарсан олон санал, шүүмжлэлийг хэлж, шийдвэрлүүлэхийг хүсэж байлаа. 

Булган аймгийн Тэшиг сумын ахмад настан, бага эмч А.Морхо
 Сайд Булган аймагт ажиллах үеэрээ Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг танилцуулж, эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар санал солилцов.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой төрөх эмнэлгийн барилгын явцтай танилцлаа
Эрүүл мэндийн сайд  Н.Удвал Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй
Сайд Булган аймагт архинд донтох өвчинд нэрвэгдсэн иргэд олон байгаа нь ажиглагдаж байна. Иймд энэ өвчний эсрэг шат дараатай арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг уламжлан аймгийн Нэгдсэн эмнэлэгт архинд донтох өвчинд нэрвэгдсэн хүнийг хэвтүүлэх 5 орыг гаргаж ажиллахыг даалгалаа. Мөн аймаг, дүүрэг бүрт эрүүл мэндийн салбарын ахмад ажилчдад дэмжлэг үзүүлэх асуудал яригдаж байгаа тул уг асуудлыг шийдвэрлэх үүднээс салбарын нийт ахмад настнуудыг улсын хэмжээнд бүртгэн, цаашид Эрүүл мэндийн сайдын зөвлөлөөр хэлэлцэж тодорхой ажил хийнэ гэдгээ амаллаа.
 
Эрүүл мэндийн сайд Булган аймгийн Эрүүл мэндийн салбарын ахмад настнуудтай
Булган, Орхон аймгуудад зохион байгуулагдсан хэлэлцүүлгийн тайлан нэвтрүүлэг энэ сарын 23-ны 22:00 цаг, 24-ний 22:30 цагт "Eagle" телевизээр гарах тул иргэд та бүхнийг үзэхийг урьж байна.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment