Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч Ж.Сэргэлэн "Алтангадас" одонгоор шагнууллаа

Эмч хэмээх алдраар гоёж, нутгийн зон олныхоо эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд өөрийн залуу нас, эрдэм оюунаа дайчлан ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Булган аймгийн Сэлэнгэ сумын ЭМТ-ийн эрхлэгч, их эмч Ж.Сэргэлэн "Алтангадас" одонгоор энгэрээ мялаалгалаа.

Ж.Сэргэлэн нь 1986-1992 онд  Сэлэнгэ сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч их эмчээр, 1992-1994 онд Эрүүлийг хамгаалах газрын статистикийн тасгийн эрхлэгчээр, 1994-2001 онд Бугат сумын хүн эмнэлгийн эрхлэгч их эмчээр, 2001-2006 онд Булган аймгийн  Эрүүл мэндийн газрын орлогч даргаар, 2007 оноос  одоог хүртэл  Сэлэнгэ сумын хүн эмнэлгийн  эрхлэгч их эмчээр  ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 27 жил ажиллаж байгаагаас 18 жил хөдөө орон нутагт  ажиллаж эмнэлгийн тусламж үйлчилгээг хөдөөгийн иргэдэд чанартай шуурхай хүргэхэд өндөр идэвхи зүтгэл гарган ажиллаж байна.

Ж.Сэргэлэн нь 1996 онд сумын аварга эмч, 2001 онд Аймгийн аварга эмч, 70 жилийн ойн медаль болон  Эрүүл мэндийн газар,  Нийгмийн бодлогын хэлтсийн шагналаар, 2003 онд  ЭМЯ–ны” Жуух бичиг”, 2008 онд    “Аймгийн тэргүүний ажилтан”, 2009 онд “Эрүүлийг хамгаалахын  тэргүүний ажилтан” цол тэмдэгээр  тус тус шагнагдсан Эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтан, шилдэг менежер билээ. 

Булган аймгийн Эрүүл мэндийн салбарынхаа мянга, мянган төрийн албан хаагчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэн, танд болон таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Бусдын төлөө хийсэн 
Буянтай үйлс тань
Буцаад танд ирэх болтугай

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment