"Цус, цусан бүтээгдэхүүний яаралтай сэлбэх үеийн аюулгүй, найдвартай бэлэн байдлыг хангая" сэдэвт сургалт сумдад зохион байгуулагдлаа

"Цус, цусан бүтээгдэхүүний яаралтай сэлбэх үеийн аюулгүй, найдвартай бэлэн байдлыг хангая" сэдэвт сургалт 2013 оны 05 сарын 27-31-ний өдрүүдэд Сайхан, Хутаг-Өндөр, Тэшиг сумын Эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагдлаа. 

Онол, дадлага /гардан үйлдэл бүхий/ хосолсон байдлаар зохион байгуулсан тус сургалтаар цус, цусан бүтээгдэхүүний яаралтай сэлбэх үед гарч болох хүндрэлүүд түүнээс сэргийлэх, аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар орон нутгийн эмнэлгийн мэргэжилтнүүд цогц ойлголттой болж чадсан байна. 
 
Сургалтыг Булган аймгийн Цус сэлбэх салбар банк зохион байгуулж тухайн сумдын эрүүл мэндийн байгууллагуудад Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэх үеийн сувилахуйн иж бүрдэл, Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэх үеийн шинжилгээний иж бүрдэл, Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэх үед хөтлөгдөх анхан шатны маягтын иж бүрдэлийг хүлээлгэн өгсөн байна.
 БУЛГАН АЙМГИЙН ЦУС СЭЛБЭХ САЛБАР БАНК


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment