Булган аймгийн
Засаг даргын “Шинэ Булган” мөрийн хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Булганчууд” зоритод
тусгагдсан Аймгийн нэгдсэн эмнэлгийг яаралтай тусламжийн тоног төхөөрөмжөөр
ханнгах асуудлыг орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр бүрэн шийдвэрлэж 20
нэр төрлийн 38 ширхэг нийт 82,7 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангагдлаа.
Мөн Люксенбургийн вант улсын хөрөнгө оруулалтаар Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт орчин үеийн эхо аппарат, телемедициний тоног төхөөрөмж, нярайн инкубатор, монитор зэрэг 5 нэр төрлийн 96 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг суурьлуулан ажиллаж байна.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment