СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Огноо: 2013 оны 11 сарын 20-ны өдөр
Үйл
ажиллагааны нэр: Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр тусламж,
үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалт
1. Эрүүл мэндийн даатгалын
санхүүжилтээр тусламж, үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн
байгууллагуудыг тусламж үйлчилгээний дараах чиглэлээр сонгон
шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Үүнд:
-
Дотор
-
Нүд
-
Мэдрэл
-
Хүүхэд
-
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
-
Уламжлалт эмчилгээ
-
Сэргээн засах тусламж үйлчилгээ
2. Оролцох сонирхолтой Эрүүл мэндийн байгууллагууд холбогдох баримт бичгийг Эрүүл
мэндийн сайдын 2013 оны 418 дугаар тушаалын дагуу бүрдүүлэн 2013 оны 11 дүгээр
сарын 28-ны өдрийн 16.00 цагаас өмнө аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн
тусламжийн хэлтэст ирүүлнэ.
3. Сонгон шалгаруулалтанд оролцоход бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй
мэдээллийг Эрүүл мэндийн газрын www.emgbulgan.blogspot.com цахим хуудас болон 96510457 утаснаас лавлах
боломжтой.
4. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад шаардагдах зар, мэдээ (Булганы
мэдээ сонин болон бусад хэвлэл, мэдээллийн байгууллагууд), бичиг
баримтын зардал 20.000 /хорин мянган/ төгрөгийг аймгийн Эрүүл мэндийн газрын
нэмэлт санхүүжилтийн Төрийн сан банкны 040020401 дансанд тушааж, баримтыг
ирүүлнэ.
ЭРҮҮЛ
МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment