Эрүүл мэндийн
байгууллагууд нь Мэргэжлийн
хяналтын байгууллагаас 2014 онд хийх шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд
хамрагдах эсэхээ мэдэхийн тулд www.inspection.gov.mn вэбсайтын “Хяналт шалгалт” цэсний
“Хяналт шалгалтын төлөвлөгөө” хэсэгт байршуулсан аймгийн нэр дээр дарж татаж авна.
Улсын байцаагч
нь хяналт шалгалтыг зөвхөн хяналтын хуудсаар хийх ба уг хяналтын хуудсыг Мэргэжлийн хяналтын
байгууллагын www.inspection.gov.mn вэб сайтын “Хяналт шалгалт”
цэсний “Хяналтын хуудас” хэсгээс үнэ төлбөргүй татан авч
ашиглах боломжтой.
2014 оны
мэргэжлийн хяналтын шалгалтад хамрагдсан бүх эрүүл мэндийн байгууллагуудад хөтөлбөрийн дагуу
сургалт зохион байгуулна. Сургалтын агуулгад хяналтын хуудсаар илэрсэн
зөрчлүүд, түүний шалтгаан, тухайн байгууллагад ирээдүйд учирч болох эрсдэл,
эрсдэлийг бууруулах, арилгах талаар зөвлөмжүүд орно.Зөвлөн туслах
үйлчилгээнд хамрагдах объект нь 2014 оны шалгалтад хамрагдахгүй, дунд эрсдэлтэй шалгагдсан
байгууллага байна. Зөвлөн туслах үйлчилгээнд нэг
байгууллагад 1 өдөр зарцуулах ба энэ нь шалгалт биш зөвлөх, туслах, дэмжлэг
үзүүлэх зорилготой байна.
Мэдээлэл авах утас: 70342749, 93040202
БУЛГАН АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
No comments:
Post a Comment