Монгол улсын засгийн газрын
гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2014 оны 02 сарын 20 өдөр Булган
аймагт ажиллаа. Ажиллаж буй
төлөөлөгчдөд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа аймгийн эрүүл мэндийн
салбарын өнөөгийн байдал,
тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд
сумдын эрүүл мэндийн байгууллагуудын
статистикч эмч нарын сургалтын явцтай танилцаж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад
учирч буй хүндрэл бэрхшээлийг талаар ярилцаж, санал солилцлоо. Энэ үеэр салбартаа
өндөр үр бүтээл гарган, олон жил тогтвор суурьшилтай ажиллаж буй зарим төрийн албан
хаагчдыг шагнаж урамшуулав. Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр
Эрүүл мэндийн газрын нярав С.Туяа, ариутгагч Г.Оюунцэцэг, эрүүл мэндийн яамны жуух
бичгээр тус газрын жолооч Л.Эрдэнэбаатар нар тус тус шагнууллаа.
Хөтөлбөрийн дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар
дээр нь очиж танилцан, тус газрын эмч, эмнэлгийн
ажилчидтай уулзлаа. Уулзалтын үеэр эрүүл мэндийн сайд Н.Удвал 2014 оныг Эрүүл мэндийн
салбарын хэмжээнд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласан бөгөөд
энэ чиглэлд Булган аймаг онцгой анхааран ажиллах шаардлагатай байгааг сануулсан.
Булган аймгийн засаг дарга
Д.Эрдэнэбат болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батсайхан нар
эрүүл мэндийн сайдыг хүлээн
авч уулзав. Эрүүл мэндийн сайд аймгийн удирдлагууд эрүүл мэндийн салбартаа ихээхэн
анхаарал тавиж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг орон нутгийн хөгжлийн сангаас
хөрөнгийг шийдвэрлэснийг саашаагаад Булган аймаг улсдаа загвар аймаг
болох хэмжээнд ажиллана гэдэгт
итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment