Булган сумын ИТХ –ын тэргүүлэгчдийн 2014 оны
08 дугаар тогтоолоор “Ахмадуудаа идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжицгээё” жилийн ажлын
хүрээнд 2 дугаар сарыг Эрүүл мэндийн газар хариуцан ажиллаж дараах ажлуудыг
зохион байгууллаа.
2014 оны 02 сарын 13-ны өдөр Булган сумын Соёлын ордонд “Ахмад настны
эрүүл мэндийн төлөө хамтдаа сургалтыг зохион байгуулж,
60 гаруй ахмад настан оролцлоо. Сургалтаар “Инээд”, “Хийн дасгал”, ”Хөдөлгөөн эрүүл мэнд", ”Настанд зориулсан дасгал
хөдөлгөөн”, “Насны сэтгэл зүйн онцлог”зэрэг
сэдвээр Эрүүл мэндийн газар болон АНЭ-ийн эмч, мэргэжилтнүүд сургалтыг зохион явууллаа. Сургалтанд хамрагдсан ахмад настнуудыг витаминжуулалтанд хамруулж, хойшид ахмад настнуудын дунд зохион байгуулах арга хэмжээний талаар танилцуулан, тэдний санал хүсэлтийг хүлээн авлаа.
Сургалтын төгсгөлд ахмадуудын дунд “Би бүжиглэх дуртай” бүжгийн тэмцээнийг зохион байгуулж, нийт 10
хос бүжигчид өрсөлдлөө. Бүжгийн тэмцээнийг Булган сумын Соёлын ордны Бүжгийн
дугуйлангийн багш Долзодмаа шүүн явуулсан бөгөөд бүжигчид “Задгай цагаан”, “Хүмүүн
төрөлхтөн”, “Вальс” бүжгээр өрсөлдөж дүн гарахад Г.Товуу, Д. Мөнхөрмаа нар тэргүүн байр эзэллээ.
|
Хамгийн ахмад бүжгийн хосд хүндэтгэл үзүүллээ. |
|
2-р байр эзэлсэн бүжгийн хос |
|
Шагналт байранд орсон бүжгийн хосууд |
2014 оны 02 сарын 15-ны өдөр Их ачуутын голд "Цэвэр агаар - Эрүүл мэнд" хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 4 багийн 20 гаруй ахмад тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Мөсний шагай, Буухиа тэмцээн, Шүлгийн уралдаанаар багууд өрсөлдөхөд 1 байранд 4
багийн Г. Товуу ахлагчтай баг
түрүүлж, 2 байранд 6 багийн Д. Шийрав
ахлагчттай баг удааллаа.
|
Халуун чацарганаа амтархан уулаа. |
|
Д.Шийрав ахлагчтай 6-р баг Дэд байранд орлоо |
|
Г.Товуу ахлагчтай 4-р баг Тэргүүн байранд орлоо |
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment