ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÁÀÉÃÓÓËËÀÃÓÓÄÛÍ ÄÀÐÃÀ, ÝÐÕËÝÃ× ÍÀÐÒ



Шүлхий өвчнөөс сэргийлэх зөвлөмж 

2014 оны 1 дүгээр  сараас эхлэн Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтийн Галшар, Дорноговь  аймгийн Алтанширээ, Дэлгэрэх  сумдад  малын шүлхий өвчин гарч хөл хорио тогтоогоод байна.


Шүлхий нь мал амьтны гоц халдварт А зэрэглэлийн өвчин, богино хугацаанд их хэмжээний газар нутагт тархан олон мал өвчлүүлж эдийн засагт ихээхэн хохирол учруулсаар байна. Шүлхийн голомтонд авах арга хэмжээний талааар ХХААХҮ-ийн сайдын 2010 оны А/67 тоот  “Мал, амьтны шүлхий өвчинтэй тэмцэх заавар”, ЭМ-ийн сайдын 2011 оны 44 тоот “Шүлхий өвчний хөл хорионы хатуу дэглэмийн бүсэд эмнэлгийн хойшлуулшгүй тусламж үзүүлэх журам”, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 114 тоот “Байгалийн голомтот халдварт өвчний халдвар хамгааллын дэглэмийн заавар”-ыг тус тус мөрдөж ажиллана.

Мөн халдварын голомтод ажиллаж амьдарч байгаа орон нутгийн хүн ам, малчид,  малын эмч, онцгой байдлын мэргэжилтнүүдийн эрүүл мэндийг хянах, халдвараас хамгаалах талаар сургалт, сурталчилгаа хийх, халдвартай бүсэд баримтлах дэглэмийн талаарх энэхүү зөвлөмжийг  хүргүүлж байна.

                                                        

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
2014 оны 1 дүгээр  сараас эхлэн Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтийн Галшар, Дорноговь  аймгийн Алтанширээ, Дэлгэрэх  сумдад  малын шүлхий өвчин гарч хөл хорио тогтоогоод байна.
Шүлхий нь мал, амьтны гоц халдварт А зэрэглэлийн өвчин, богино хугацаанд их хэмжээний газар нутагт тархан олон мал өвчлүүлж улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулсаар байна. Иймд мал, амьтны шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Шүлхийгээр тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг  салаа туурайтан өвчилдөг. Өвчтэй мал, амьтнаас ялгарч байгаа нус, шүлс, шээс, баас гэх мэт мал, амьтны бүхий л ялгадас нь малын хашаа саравч, ус, бэлчээр, өвс тэжээл, гадаад орчны эд зүйлсийг бохирдуулан халдварын голомтыг бий болгодог. Шууд хавьтлын замаар буюу шүлхийн вирүсээр бохирлогдсон зүйлсээр дамжин мал, амьтны дунд халдвар тархахаас гадна амьсгалын замаар малаас малд халдвар тархдаг байна. Шүлхийгээр өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, халуурах, ус, тэжээлдээ дургүй болох зэрэг үндсэн шинж тэмдгүүд илэрч нус, шүлс гоожиж урсах шинжүүд дагалддаг байна. Шүлхийгээр мал өвчилж эдгэрсэн ч уг мал вирүс тээгч болдог бөгөөд гадаад орчинд халдвар тараах, халдварын шинэ голомт бий болгох аюултай байдаг. Иймд шүлхийгээр өвчилсөн малд эмчилгээ хийдэггүй, шууд устгадаг тушаал шийдвэрийг баримтлан ажилладаг байна.  Шүлхийгээр өвчилсөн малд эмчилгээ хийдэггүй, шууд устгадаг тушаал шийдвэрийг баримтлан ажилладаг.  

Үүсгэгчийн онцлог    
 Шүлхийн вирүс нь голчлон салаа туурайтай амьтныг өвчлүүлэх, гадаад орчинд нэлээд тэсвэртэй, богино хугацаанд хол тархах чадвартай зэрэг онцлогтой бөгөөд дархлаа төрүүлэх чанараар нь  7 хэвшил /А, О, С, Ази-1, САТ-1, САТ-2, САТ-3/,  60 гаруй дэд хэвшилд хуваадаг. Вирүс нь хүчил, шүлтийн уусмалд тэсвэргүй, хлорын шохой, фенол, аммонийн нэгдэлд харьцангуй тэсвэртэй байдаг байна.
                                                       
Халдварын тархалт
Шүлхийн малын өвчлөл Ази, Африкийн зарим улс оронд бүртгэгдэж байсан бөгөөд ОХУ, Хятад, Япон, Вьетнам, Лаос, Тайван, Казакстан зэрэг улс орнуудад сүүлийн үед бүртгэгдээд байна. Манай оронд шүлхий өвчний дэгдэлт 1938-1946, 1963-1974, 2000-2002, 2004-2006, 2010, 2013 онуудад тус тус бүртгэгдэж байсан.

Тархвар судлал
Шүлхийгээр хүн өвчилсөн тухай мэдээ, баримт ховор байдаг боловч хүн дараах замаар халдвар  авч өвчлөх боломжтой гэж үздэг:
- өвчтэй мал арчлах, төхөөрөх, мах, арьс ширийг авах явцад арьс салстын шарх шалбархайгаар дамжих шууд хавьтлын замаар,
- өвчтэй малын мах, сүүг дутуу боловсруулах, түүхий сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хоол боловсруулах замаар,
-  ховор тохиолдолд агаар дуслын замаар халдвар авч болно.
-  халдвар хүнээс хүнд дамждаггүй.  

Хүнд илрэх эмнэлзүйн шинж тэмдэгүүд, эмчилгээ:
Халдварын нууц үе нь 3-8 хоног. Өвчин цочмог эхлэн 38-39 хэм хүртэл халуурч, чичирч, толгой, булчин, ууц нуруугаар өвдөнө. Хоолонд дургүй болж, 1-2 хоногийн дараа ам нь хуурайшин хорсох, юм зажлахад өвдөх, шүлс их гоожих, нүд гялбах, шээсний сүвээр хорсох, нүд нь улайх, хүнд үед бөөлжих, хий огиулах, шингэнээр суулгах зэрэг шинжүүд илэрнэ. Амны хөндийн салст бүрхүүл нэлэнхийдээ улайсан, хэл, завьж, уруул хөөнгөтөн цэврүүт тууралтууд гарна, Цэврүү эхний үед өнгөгүй тунгалаг, сүүлдээ булингартсан цайвар буюу шар өнгөтэй болох ба 1-2 хоногийн дараа хагарч их хэмжээний өнгөц шархлаа  үүснэ. Энэ үед өвчтөн юм залгиж, ярьж чадахгүй болж, амнаас нь шүлс зогсоо зайгүй гоожино. Тунгалгийн булчирхай томорч, эмзэглэнэ. Хүндрэлгүй үед шарх нь сорвигүй төлжиж, эдгэрэлтийн үедээ ордог. Зарим хүмүүст цэврүү нь хамрын салстад, нүдэнд, гадна арьсанд тухайлбал хамар амны эргэн тойронд, гар, хөлийн сарвуунуудын хооронд гардаг. Гар, хөлийн хуруунуудын салааны хооронд, хумсны эргэн тойронд тууралт гарах нь оношилгооны чухал ач холбогдолтой. Хумсанд туурапт гарвал голдуу мултарч унадаг. Цэврүүнүүд нь янз бүрийн хэмжээтэй байна.
Амны хөндийн шархлаат үрэвсэл /херпес вирүсын стоматит/, салхин цэцгээс ялган оношлох хэрэгтэй. Амны хөндийн шархлаат үрэвсэлт өвчний үед шарх нь гүн, ирмэг нь тэгш, шархны ёроол нь цагаавтар өнгөртэй, эозинофил олширсон өөрчлөлтгүй.   Салхин цэцэг өвчний үед өвчтөний биеийн байдал нь харьцангуй хөнгөн тууралт нь бүх биеэр янз бүрийн шатанд буйгаас олон хэлбэртэй  байна.

Эмчилгээ:Өвчтний асаргаа, сувилгаанд ихээхэн анхаарч, зажлах, залгих нь бэрхшээлтэй болох тул аль болох илчлэг сайтай, хагас шингэн хоол ундыг өгөх шаардлагатай. Үүсгэгчийн эсрэг үйлчлэх эм хараахан гараагүй байна. Өвчин намдаах зорилгоор анестезин ба 0,25%-ийн новокайны уусмалуудыг хэрэглэж болно. Амны хөндийн тууралтад гидрокортизон, оксолин мөн интерферонтой тос түрхэж болно.  Амны хөндийг 2%-н давсны болон сод, 0,1% марганец, 1:5000 фурациллин, 3%-ийн устөрөгчийн хэт исэл, 2%- ийн борын хүчлийн уусмалуудын аль нэгээр өдөрт хэд хэдэн удаа бүлээсгэн зайлна. Хүнд явцтай буюу хүндэрсэн үед антибиотик хэрэглэх ба зүрх судасны ажиллагааг дэмжих эмчилгээ хийнэ.
Шүлхий өвчний хяналт, сэргийлэлтийн арга хэмжээ:
Эрүүл мэндийн байгуулагын гүйцэтгэх үүрэг
I. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
1. “Халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-нд жил бүр нэмэлт тодотгол хийж дараах зүйлүүдийг тусгана:
1.1. Сургалт сурталчилгааны төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх
1.1.1. Шүлхий өвчний голомтод ажиллахад баримтлах халдвар хамгааллын дэглэм, холбогдох тушаал шийдвэрүүдийг голомтод ажиллах эмч, мэргэжилтнүүд, хүн ам, малын эмч, онцгой байдал, мэргэжлийн хяналт, дайчлагдан ажиллах бусад хүмүүст  танилцуулах, тэнхимийн сургалт хийх,  
1.1.2. Шүлхий өвчний оношилгоо, эмчилгээ, тандалт, сэргийлэлтийн талаар сургалт явуулж, эмч, мэргэжилтэнүүдийн мэдлэгийг сайжруулах,
1.1.3. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар  санамж, зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлага боловсруулж, ард иргэдэд тараан ажиллах
1.1.4. Шүлхийн голомтод авах арга хэмжээний талаарх эрх зүйн акт, гарын авлагыг /ХХААХҮ-ийн сайдын 2010 оны А/67 тоот  “Мал, амьтны шүлхий өвчинтэй тэмцэх заавар”, ЭМ-ийн сайдын 2011 оны 44 тоот “Шүлхий өвчний хөл хорионы хатуу дэглэмийн бүсэд эмнэлгийн хойшлуулшгүй тусламж үзүүлэх журам”, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 114 тоот “Байгалийн голомтот халдварт өвчний халдвар хамгааллын дэглэмийн заавар”/ бэлэн байлгаж,  дадлагажих сургалт явуулах

1.2. Нөөц бүрдүүлэх
1.2.1. Голомтод ажиллахад шаардлагатай хамгаалах өмсгөл, халдваргүйтгэлийн бодисын тооцоо гаргаж, нөөц бүрдүүлэх,
1.2.2.Голомтод ажиллах эмнэлгийн мэргэжилтнүүдийн жагсаалтыг гаргах, танилцуулах, бэлэн байдлыг хангуулах,
1.2.3.Голомтод ажиллах эмч, мэргэжилтнүүдийн өвөл, зуны ажлын хувцас, бичгийн хэрэгсэл, ноутбук зэргээр хангах, 
1.2.4. Хүн амд үзлэг хийх халууны шил, чагнуур, эмийн нөөцөөр хангах. 
II. Малын өвчлөлийн голомтод авах арга хэмжээ:
2.1. Голомтод байгаа хүмүүст эрүүл мэндийн үзлэг хийх, халдварт өртсөн эсэхийг тогтоох, шаардлагатай үед хариу арга хэмжээг шуурхай авах
2.2. Голомтод ажиллаж, амьдарч байгаа хүмүүс, айл өрхүүдэд амны хөндий зайлах,  гар  ариутгах уусмал, халдваргүйтгэлийн бодис, хувийн хамгаалах хэрэгслүүдээр хангаж ажиллах
2.3. Мал амьтантай харьцахдаа хувийн хамгаалах хэрэгсэл болох халад, малгай, амны хаалт, хормогч, бээлий, нүдний шилийг тогтмол  хэрэглэх, гарын ариун цэврийг сахих, ариутгалын бодис хэрэглэх, хоол хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх  талаар зөвлөж, шүлхий өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж, зурагт хуудас тараан ажиллах
2.4. Голомтын халдваргүйтгэлийн үйл ажиллагааг мал эмнэлгийн байгууллагатай хамтран зохион байгуулан ажиллах
2.5. Голомтод ажиллагсадын хөдөлмөр хамгаалал, халдваргүйтгэлийн бодистой ажиллахад хамгаалах хэрэгсэл аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, хувийн хамгаалах хувцас, багаж хэрэгслээр бүрэн хангуулах
2.6. Шүлхийн хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол илэрсэн үед өвчтөнг халдвартын эмнэлэгт /тасагт/ хэвтүүлэн эмчилгээ эхлэхээс өмнө лабораторийн шинжилгээнд сорьц авч шинжлэн оношийг яаралтай тодруулах
2.7.  Голомтод хөл хорионы дэглэмийн бүсэд орох, хөл хорионы бүсээс зайлшгүй гарах шаардлагатай хүмүүс, машин техникт ариутгал хийх нэвтрэх пунктыг зайлшгүй ажиллуулах шаардлагатай бөгөөд дараах үйл ажиллагааг зохион байгуулан явуулна. Үүнд:
  • Зорчигчдын биеийн ил хэсгийг /нүүр, гар, толгой, үс/ содын 2-4%-ийн уусмалаар арчиж цэвэрлэнэ. Амны хөндий, хоолой залгиурыг 0.1%-ийн марганец, 1:5000-ийн фурациллин, 2%-ийн содын бүлээтгэсэн усмалуудын аль нэгээр 2-3 удаа зайлуулна.
  • Хүний гутлын улыг жавелионы 0.2%-ийн уусмал шингээсэн даавуу бүхий замаар /2-Зм урттай/ гишгүүлж явуулж халдваргүйтгэнэ.
  • Тээврийн хэрэгслийг 5%-ийн формалины бүлээн уусмалаар 1м2 талбайд 300 мл орохоор тооцож, тусгай зориулаптын битүү байранд +15 дээш формалины уураар 40 минут утаж халдваргүйтгэж болно. Гипохлорид кальц дээр явуулах байдлаар дугуйг халдваргүйтгэнэ. Ингэж халваргүйгтгэсэний дараа тусгай талбайд зогсоож дугуй, гишгүүр, кабины шал, хүмүүсийн гутал зэргийг 0,1%-ийн жавелионы усмалаар шүршиж өгнө.
  • Зорчигчдын хувцас, хэрэгсэлийг уур формалины аргаар буюу дезокамераар халдваргүйтгэх бөгөөд ЭМНХСайдын 1997 оны А/336 тоот тушаалыг баримтлан гүйцэтгэнэ.
  • Нэвтрэх пункт дээр ариутгал хийх үед комбинзон, резинэн гутал өмсөж, бээлий, маск, нүдний шил зүүж ажиллана.
2.8. Голомтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар аймаг орон нутгийн захиргаа, онцгой байдал болон хүн, мал эмнэлгийн байгууллагуудтай мэдээ мэдээлэл тогтмол солилцон ажиллана.

Шүлхий нь мал амьтдаас хүнд халдварладаг вирүсийн хурц халдварт өвчин. Хүн өвчлөл нь нэн ховор. Хүнд халдварлахдаа өвчтэй малтай шууд хавьтал болсноос, ялангуяа өвчтэй малыг арчлах, өвчтэй малын сүүг буцалгаж хэрэглэсний улмаас халдварладаг.
 Ихэвчлэн салаа туурайтан амьтдын дунд тахал маягтай тархдаг. Гэрийн тэжээмэл амьтдаас үхэр, гахай, хонь, ямаа ихэвчлэн өвчилдөг. Харин тэмээ, буга, адуу, илжиг ховор өвчилдөг байна. Өвчтэй амьтад нь вирүсийг шүлс, сүү, өтгөн шингэнээр ялгаруулдаг. Ялгадснаас хамгийн их аюултай нь шүлс, учир нь их хэмжээний вирүстэй байдаг.
Хүнд эмнэл зүйн хувьд амны хөндийн салст, хамар, гар, хөлийн салаагаар цэврүүтдэг байна. Харин халдвар хүнээс хүнд халддаггүй. Бага насны хүүхдүүд илүү өвчилдөг байна. Шүлхий өвчний вирүс нь ямар хэв шинжээр өвчилсөн тэр вирүсийн эсрэг дархлаа тогтдог байна.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ:
  • Өвөрмөц урьдчилан сэргийлэлт байхгүй
  • Сүү ба сүүн бүтээгдэхүүнийг буцалгаж хэрэглэх.
  • Шүлхийгээр өвчилсөн мал сүрэгтэй ажиллаж буй хүмүүс хувийн ариун цэврийг сайтар сахиж, хамгаалах хувцас хэрэглэл, амны хаалт, резинэн бээлий, хормогч зэргийг байнга хэрэглэх.
  • Малын өвчлөл гарсан голомттой газар нутгаас мал аж ахуйн бүтээгдэхүүн, мах, сүү, малын тэжээл, арьс шир зэргийг тээвэрлэн зөөх, мал тууварлах асуудлыг хатуу хориглох
   ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
                                                                    

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment