Жил
бүрийн 6 сарын 14-нд ЦДДӨ-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, авлагагүй цусны донор, аюулгүй цус цусан
бүтээгдэхүүний тухай олон нийтэд мэдээлэх, цусны доноруудыг алдаршуулах, тэдэнд
талархал илэрхийлдэг уламжлалтай.
“Дэлхийн донорын өдөр”-ийг угтаж,
Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны банк, Эрүүл мэндийн газар, аймгийн ЗДТГ
хамтран Цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг
сайжруулах аюулгүй байдлыг хангах аймгийн хөтөлбөрийг хэрэгжилтийг эрчимжүүлэх
чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа.
“Сумдын Эрүүл
мэндийн төвийн Цус цусан бүтээгдэхүүний
аюулгүй байдлыг хангах нь” сургалтыг Хишиг-өндөр, Баян-агт суманд бүсчилэн зохион
байгуулан, сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, эх баригч, лаборант нийт 55 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулж, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүллээ.
Донорын ариун үйлсийг сурталчлах,
донорын тоог нэмэгдүүлэх, доноруудыг алдаршуулах, урамшуулах зорилгоор 2014 оны 06-р сарын 13-ны өдөр “Донорт хүндэтгэл үзүүлье” өдөрлөгийг Булган
суманд зохион байгуулж, аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, ЭМГ-ын дарга
С.Нарантуяа, ХГБХХ-ийн дарга Д.Оюунбилэг, аймгийн НЭ-ийн дарга П.Оюунцэцэг, “Хүндэт
донор” С.Намжилмаа нар үг хэлж,
доноруудад хүндэтгэл илэрхийлэв.
Өдөрлөгийн
үеэр донорын хөдөлгөөнд идэвхтэй оролцож, хамт олноороо цусаа бэлэглэсэн Аймгийн ЗДТГ, Сумын ЗДТГ, Онцгой байдал, Хас, Төрийн банк
зэрэг 5 байгууллагыг “Донор” байгууллагаар, гэр бүлээрээ
донор болсон П.Мэндсайхан, Г.Ганболд, С.Хишигсүрэн,
Д.Ихбаяр, Б.Энхболд, Д.Сандагдорж нарын гэр бүлийг “Донор гэр бүл”-ээр тус тус шалгаруулан,
аймгийн Засаг даргын шагналаар шагнаж, аймгийн
Эрүүл мэндийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Мобиком зэрэг байгууллагууд гарын бэлгээр урамшууллаа.
No comments:
Post a Comment